II Вацлав
Харагдац

ІІ Вацлав (чех. Václav II.; 1271 оны 9-р сарын 27-нд төрсөн — 1305 оны 6-р сарын 21-нд нас барсан) — Пжемысл угсааны Чехийн хаан (1283—1305), Краковын Гүн (1290—1305), Польшийн хаан (1300—1305). Чехийн хаан Пжемысл II Отакар болон түүний 2 дахь эхнэр Унгарын Кунхута нарын хүү.
Тэрээр уул уурхайн хуулиудыг анх бий болгосон хаан. Мөн мөнгөний шинэчлэл хийж, алдарт Прагийн грош зоосыг цохиж эхлүүлсэн хаан. Тэрээр Праг хотод их сургууль байгуулахыг оролдсон. II Вацлавын хаанчлалын үед Бохеми нь Төв Европын хамгийн том, хамгийн хүчирхэг улсуудын нэг байв.