Jump to content

II Карлос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
II Карлос хаан

II Карлос (испани. Carlos II El Hechizado; 1661 оны 11-р сарын 6-нд Мадридад төрж, 1700 оны 11-р сарын 1-нд Мадрид хотод нас барсан) — 1665 оны 9-р сарын 17-ноос 1700 оны 11-р сард нас бартлаа Хабсбург угсааны сүүлчийн Испанийн хаан байсан хүн юм.

Түүний хаанчлалын ихэнх хугацаанд эх нь төлөөлөн удирдаж байсан. Богино хугацаанд эрх мэдэл нь түүний эцэг нэгтэй дүү Австрийн Дон Хуаны гарт орсон байна. Карлосын хаанчлал нь Испанид улс төр, эдийн засгийн гүн хямралын үе байсан бөгөөд энэ нь түүний эцэг болон өвөг эцгийн хаанчлалын үед эхэлсэн юм. Мужууд салан тусгаарлах үзэл улам бүр нэмэгдэж, улс орон хэд хэдэн удаа хүчтэй өлсгөлөнд нэрвэгджээ. Мадридын ордон нь язгууртнуудын бүлэглэлүүдийн хоорондох байнгын тулааны талбар байв. Испанийн соёлын алтан үе дууссан байна.