Jump to content

II Филипп Огюст

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Филлип хааны тамга

II Филипп Огюст (франц. Philippe Auguste; 1165 оны 8-р сарын 21-нд төрж, 1223 оны 7-р сарын 14-нд Мант-ла-Жоли хотод нас барсан) — 1180 оноос 1223 он хүртэл төр барьсан Францын хаан. VII Луи хаан болон 3 дахь эхнэр Шампанийн Адель нарын хүү.

Капетин угсааны "Франкуудын хаан" (rex Francorum буюу Francorum rex) гэх цолыг халж "Францын хаан" (rex Franciae) гэх өргөмжлөлийг анх хэрэглэж эхэлсэн Францын хаан.

Филипп хаан Английн хаан Жон Лакландын ихэнх эх газрын эзэмшил газруудыг булаан авах зэрэг хааны газар нутгийг ихээхэн өргөжүүлсэн. Тэрээр мөн Францын язгууртнуудын эрх мэдлийг ихээхэн хязгаарлаж, хаант улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангасан хэд хэдэн шинэчлэлийг хийсэн. Филиппийн хаанчлалын төгсгөлд Францын хаан хаант улсын хамгийн хүчирхэг феодал болж, улс нь өөрөө Европ дахь хамгийн цэцэглэн хөгжиж, хүчирхэгжсэн улс болжээ.