Jump to content

II Эдвард

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

II Эдвард буюу Карнарвоны Эдвард (Англи: Edward II; 1284 оны 4-р сарын 25 — 1327 оны 9-р сарын 21) — 1307-1327 онд хаанчилсан Плантагенет угсааны Английн хаан, I Эдвард хааны хүү бөгөөд угсаа залгамжлагч.

Эцэг I Эдвард хааны амьд сэрүүнд тэрээр Понтье гүн (1290), Английн хаант улсын түүхэн дэх Уэльсийн анхны хунтайж (1301) болсон байна. Тэрээр I Эдвард хааны Шотландад эхлүүлсэн Роберт Брюсийн эсрэг дайныг үргэлжлүүлсэн боловч амжилтад хүрээгүй юм. 1314 онд Баннокберний тулалдаанд бүрэн ялагдаж, хожим нь арван гурван жилийн эвлэрэл байгуулахаас өөр аргагүй болсон. Эх газарт II Эдвард Францын титэмтэй дайн хийж, 1324 онд Аквитанид эзэмшил газрынхаа нэг хэсгийг мөн алджээ.

Угсаа гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

II Эдвард нь Английн I Эдвард хааны 4 дэх хүү бөгөөд түүний анхны эхнэр нь Кастилийн Элеонор байв. Тэрээр 1154 оноос хойш Английг захирч байсан Плантагенет угсааны хүн бөгөөд Норманы гүрнээс хаант улсыг өвлөн авсан юм. II Эдвардын өвөг эцэг нь III Хенри, харин элэнц өвөг нь II Хенрийн отгон хүү Жон Лакланд байв. II Эдвард эхийн талаасаа Кастилийн "Мэргэн" X Альфонсогийн ач хүү байсан бөгөөд Симон де Даммартины удам болох Пикардийн Понтье гүнлигийн өв залгамжлагч байв.