iPhone
Харагдац
iPhone (Айпон) бол интернэт болон мултимедиа үйлдэлийн зориулалттай Ухаалаг гар утас (Smartphone) бөгөөд Apple компанийн бүтээгдэхүүн болно. Анхны загвар болох iPhone Edge буюу iPhone 2G нь 2007 оны 1 сарын 9-нд зохион байгууллагдсан Macworld үзэсгэлэн дээр Apple компанийн захирал асан Стив Жобс танилцуулсан бөгөөд 2007 оны 6 сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлсэн. iPhone-ны 5 дахь загвар болох iPhone 4S нь 2011 оны 10 сарын 4-ний өдөр танилцуулагдан, борлуулалтанд гарсан юм. iPhone нь Ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа бөгөөд анхны мэдрэгч дэлгэцтэй (Touch Screen) ухаалаг гар утас юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 2005 онд Apple компани зохион бүтээж байсан утасныхаа Purple 2 гэх нэрийг өөрчилөн iPhone нэртэй болгосон.
- 2007 оны 11 сард iPhone нь Time сэтгүүлд бичигдэн "2007 оны хамгийн гайхалтай зохион бүтээл"-ээр шалгарсан.
- 2008 он 6 сарын 9-нд Apple компани "Дэлхий Дахины Хөгжүүлэгчдийн Конференцэ 2008" (Worldwide Developer Conference 2008 - WDC 2008) дээр iPhone 2G-гийн дараагийн загвар болох iPhone 3G-г танилцуулсан бөгөөд 8 GB (зөвхөн хар өнгөтэй), 16 GB (хар ба цагаан өнгөтэй) 2 сонголттойгоор олонд танилцуулсан. 2008 оны 7 сарын 11-нд дэлхийн 22 улсад гэрээгээр худалдаалж эхэлсэн.
- 2009 оны 6 сарын 8-нд Apple компани WDC 2009 дээр iPhone 3G[s]-г танилцуулж, мөн оны 6 сарын 19-нд худалдаанд гаргасан.
- 2010 оны 6 сарын 7-нд Apple компани WDC 2010 дээр уламжлалт ёсоор бүтээгдэхүүнийхээ сүүлийн үеийн загвар болох iPhone 4-г танилцуулсан ба 16 GB болон 32 Gb гэсэн 2 сонголттой гаргасан юм. Хар ба цагаан өнгийн сонголттойгоор мөн худалдаанд гаргасан. Мөн оны 6 сарын 24-нд iPhone 4(хар өнгөтэй)-г АНУ, Франц, Герман, Англи, Япон гэх 5 улсад албан ёсоор худалдаанд гаргасан. Харин цагаан өнгөтэй iPhone 4 асуудалтай байсан учраас 2011 оны 4 сарын 28-нд дэлхий даяар худалдаанд гарсан.
- 2011 оны 1 сарын 11-нд Verizon үүрэн холбооны компанитай Apple компани гэрээ байгуулсан бөгөөд ингэснээрээ CDMA сүлжээний хэрэглэгчид iPhone 4-г хэрэглэх боломжтой болсон юм. iPhone 4 (CDMA) нь 2011 оны 2 сард АНУ-д худалдаанд гарсан.
- 2011 оны 10 сарын 4-нд Apple компани "Let's talk iPhone" (Айпонтой ярилцацгаая) нэртэйгээр iPhone 4S-г олонд танилцуулсан юм.
- 2012 оны 9 сарын 5-нд iPhone 5-г олонд танилцуулсан юм. Iphone 5 нь Iphone 4s загвараас 2 дахин хурдан, 18 хувиар хөнгөхөн болсон юм.