IV Кажимир

IV Кажимир Ягеллончик (польш. Kazimierz Jagiellończyk; 1427 оны 11-р сарын 30-нд Польшийн хаант улсын Краков хотод төрж, 1492 оны 6-р сарын 7-нд Литвын Их херцогт улсын Гродно хотод нас барсан) — 1440 оны 6-р сарын 29-нөөс Литвын Их херцогт улсын херцог, 1447 оны 6-р сарын 25-наас Ягеллон угсааны Польшийн хаан.
Польшийн хаан II Владислав Ягелло, Холшагийн Зофиа нарын хүү түүнийг 1440 онд Вильнюс хотод Литвийн Их херцогт өргөмжилжээ.
Түүнийг өргөмжилсөн даруй Смоленскийн бослого дэгдэж, хотын иргэд Литвын Их херцогт улсаас тусгаар тогтнолоо сэргээх оролдлого гаргав. 12 настай Их херцог Смоленскийн ойролцоо томоохон армийг цуглуулахад хувь нэмрээ оруулсан бөгөөд эцэст нь босогчид бууж өгсөн юм.
Литвийн харьяат иргэдийн эсэргүүцлийн улмаас Кажимир Польшийн титмийг хүлээн авахыг удаан хугацаанд зөвшөөрөөгүй ч польшууд өөр хааныг сонгох вий гэж эмээж, 1447 онд зөвшөөрч, титэм авчээ. Ийнхүү Польшийн хаант Улс ба Литвийн Их херцогт улс хоорондын холбоо сэргээсэн байна.
1468 онд Их Ордны бүрэлдэхүүнд орсны дараа Казимирын холбоотон Ахмат хан өөрийн захиргаанд Алтан Ордын задарсан ханлигуудыг нэгтгэх, Зүүн хойд Оросын Алтан Ордоос хараат байдлыг сэргээх чиглэлийг баримталж байсан.