Jump to content

IV Мехмед

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
IV Мехмед

"Анчин" (Авжи́) IV Мехмед (осман. محمد رابع‎ / Mehmed-i râbi‘, тур. Dördüncü Mehmet, Avcı Sultan Mehmet, 1642 1-р сарын 2-нд Османы Эзэнт улсын Истамбул хотод төрсөн— 1693 оны 1-р сарын 6-нд Османы эзэнт улсын Эдирне хотод нас барсан) — 1648-1687 онд Османы эзэнт улсын султан. I Ибрахим, Турхан-султан хатан нарын хүү. 39 жил хаан ширээнд суусан (түүнээс удаан хаан ширээнд суусан хүн бол зөвхөн I Сулейман юм).

Истанбулд төрсөн тэрээр I Ибрахимын ууган хүү, I Ахмедын ач хүү бөгөөд эцгийг нь бослого гаргасан цэргүүд түлхэн унагасны дараа 6 настайдаа хаан ширээнд суужээ. Эхэндээ түүний эмэг эх Көсэм Султан хатан нь залуу султаны асран-захирагчаар ажиллаж байсан боловч 1651 онд түүнийг алагдахад эх Турхан султан хатан захирах энэ үүргийг гүйцэтгэжээ. 1656 онд IV Мехмед султан өөрөө бие даан захирах болжээ.

Османы эзэнт улс, 1672 онд

Түүний удирдлага дор 1683 оны Венийн тулалдаанаас эхлэн Европын дайнд довтолж байсан амжилт нь сүүлдээ бараг байнгын ялагдал болж, эцэст нь 1687 онд түүнийг түлхэн унагахад хүргэсэн. Улмаар түүний эцэг нэгт 3 сарын дүү II Сулейман султан болсон.

Дараа нь тэрээр 1693 онд нас барах хүртлээ Эдирне хотод амьдарч байсан. Тэрээр II Мустафа, III Ахмед султануудын эцэг нь юм.