Jump to content

I Борис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I Борис

I Борис (болгар. Свети Борис I Михаил, зарим эх сурвалжид -Богорис гэдэг, загалмайлахдаа- Михаил; 9-р зууны эхний хагаст төрсөн — 907 оны 5-р сарын 2-нд нас барсан) — 852-889 онд Болгарын удирдагч байсан. 864 онд загалмай хүртээд Гүн буюу «князь» цол авсан. Пресианы хүү.

Тэрээр 865 онд Христийн шашныг нэвтрүүлж төрийн шашин болгосон бөгөөд загалмай хүртэхдээ Византийн эзэн хаан III Михаилын хүндэтгэлд зориулж нэрээ авчээ. 866 онд тэрээр харийн шашны бослогыг дарсан. Түүнийг Болгарын Үнэн алдартны сүмийн гэгээнтэн хэмээн хүндэтгэдэг.

886 онд I Борис Их Моравиас цөлөгдсөн Кирилл, Мефодий хоёрын шавь Клемент, Наум, Ангелариус нарыг хүлээн авч уулзав. Ханхүүгийн ивээл дор тэд грек хэлнээс слав хэл рүү ном орчуулж, эх зохиол бичдэг байв. Преслав, Охридын номын сургуулиудыг байгуулжээ. Борисын зарлигаар олон тооны сургууль нээгдэж, шинэ сүм хийдүүд баригдсан. Ханхүүгийн удирдлаган дор Болгар улс славчуудын утга зохиол, соёлын өлгий болжээ.