Jump to content

I Жеймс (Шотландын хаан)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I Жеймс
I Жеймс хаан
Жеймсийн 16-р зууны хөрөг зураг
Шотландын хаан
Хаанчлал1406 оны 4 сарын 4 – 1437 оны 2 сарын 21
Титэм зүүх ёслол1424 оны 5 сарын 21
ӨмнөхIII Роберт
ЗалгамжлагчII Жеймс
Төр баригч
Жагсаалт
Төрсөнмагадгүй 1394 оны 7 сарын 25[1][2]
Данфермлин Абби, Файф, Шотланд
Өнгөрсөн1437 оны 2 сарын 21 Загвар:Avoid wrap[3][4]
Блэкфриарс, Перт, Шотланд
Үхлийн шалтгаанАллага
Оршуулга
Эхнэр/нөхөрЖоан Бюфорт (г. 1424)
Хүүхэд
Гэр бүлСтюарт
ЭцэгIII Роберт
ЭхАннабелла Драммонд

I Жеймс (1394 оны 7 сарын сүүл  1437 оны 2 сарын 21) 1406-1437 онд Шотландын хаан байв. Эцэг III Роберт, эх Аннабелла Драммонд нарын 3 дахь буюу отгон хүү болон Данфермлин Аббид төржээ. Том ах Ротесэйн гүн Дэвид авга ах Албанийн гүн Робертод олзлогдоод байх үедээ сэжигтэй байдлаар нас барсан бол нөгөө ах Роберт нь багадаа энджээ. Жеймсийн аюулгүй байдалд санаа зовсон эцэг эх нь 1405/6 оны өвөл түүнийг Франц руу илгээхээр төлөвлөж байв. 1406 оны 2 сард Жеймсийн бараа бологчид Дугласын 4-р гүн Арчибалдыг дэмжигчдийн довтолгоонд өртсөний дараа Жеймс Фирт оф Форт дахь Басс Рок цайзад хоригдов. Тэндээ 3-р сарын дунд хүртэл байсны эцэст Франц руу аялах хөлөг онгоцонд суужээ. Гэсэн ч 3 сарын 22-нд Английн далайн дээрэмчид хөлөг онгоцыг олзолж, хунтайжийг IV Хенрид тушаав. III Роберт 4 сарын 4-нд нас нөгчсөнөөр 11 настай Жеймс албан ёсоор өргөмжлөгдөөгүй ч Шотландын хаан болсон хэдий ч 18 жилийн турш эрх чөлөөгүй, олзонд байсан юм.

Жеймс Английн хааны ордонд сайн боловсрол эзэмшиж, V Хенри болон Английн засаглалд хүндэтгэлтэй ханддаг болж өсчээ. Шотландын хаан сайн дураараа Хенрийн Францад хийсэн 1420 – 1421 оны аян дайнд оролцсон байна. Түүний үеэл Мурдок Стюарт мөн 1402 оноос хойш Англид олзонд байсан ч 1416 онд Нортамберландын 2-р гүн Хенри Перситэй солигдон нутаг буцжээ. Жеймс 1424 оны 4 сард суллагдахаасаа өмнө Сомерсетын 1-р гүн Жон Бюфортын охин Жоан Бюфорттой гэрлэжээ. V Хенрийн талд Францад байлдаж, Шотландын хүчинтэй тулалдаж байсан түүнийг шотландчууд тийм ч таатай хүлээж авсангүй.

Байр сууриа бэхжүүлэхийн тулд Жеймс 1425 онд зарим язгууртны эсрэг урьдчилан довтолж, Мурдок гүн болон түүний хөвгүүдийг цаазаар авав. 1428 онд Арлуудын лорд Александр, 1431 онд Дугласын гүн Арчибалд, 1434 онд Марчийн гүн Жоржийг толгой дараалан баривчилжээ. Жеймс 1437 оны 2 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө авга ах, Атоллын гүн Волтер Стюартын зохион байгуулсан төрийн эргэлт хийх оролдлогын үеэр алагджээ. Хатан Жоан шархадсан хэдий ч зугтан гарч, Эдинбург цайзад байсан хүү II Жеймс дээрээ очиж чадсан аж.

  1. Weir, Britain's Royal Families, p. 232
  2. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Brown, p 9".
  3. Weir, Britain's Royal Families, p. 235
  4. Brown, James I, pp. 186–187