I Миешко
Харагдац

I Миешко (польш. Mieszko I, дуудлага: [ˈmjɛʂkɔ ˈpjɛrfʂɨ], 930 он орчим төрж, 992 оны 5-р сарын 25-нд нас барсан) нь 960 оноос 992 онд нас барах хүртлээ Польшийн гүн бөгөөд "Civitas Schinesghe" хэмээх анхны нэгдсэн Польш улсыг өнөөгийн Их Польшийн газар нутагт үндэслэгч байсан. Пиаст угсааны хүн байсан тэрээр Гнезнод төвлөрч, Польшид анх удаа 963 онд Христийн шашныг латин журмаар хүлээж авсан удирдагч байсан бөгөөд Польшийн овог аймгуудыг нэгтгэх үйл явцыг эхлүүлж, төрт улс байгуулах үйл явцыг эхлүүлсэн эцэг Зиемомисл (польш. Siemomysł) болон түүний өвөг эцэг Лестек (буюу Лешек "Leszek, Lestko") нарын бодлогыг үргэлжлүүлж гүйцэлдүүлсэн байна.
