I Ричард
| I Ричард | |
|---|---|
Фонтевро сүмд байх хааны баримал (ойр. 1199) | |
| Английн хаан | |
| Хаанчлал | 1189 – 1199 |
| Титэм зүүх ёслол | 1189 оны 9 сарын 3 |
| Өмнөх | II Хенри |
| Залгамжлагч | Жон |
| Үүрэг гүйцэтгэгч | |
| Төрсөн | 9 сарын 8, 1157 Бомонт ордон, Оксфорд, Англи |
| Өнгөрсөн | 4 сарын 6, 1199 (41 насалсан) Шалю, Аквитани |
| Оршуулга | Фонтевро сүм, Анжу, Франц |
| Эхнэр/нөхөр | Наваррын Беренгариа (г. 1191) |
| Хүүхэд | Филипп де Коньяк (бутач) |
| Гэр бүл | Плантагенет–Анжевин[a] |
| Эцэг | II Хенри |
| Эх | Аквитанийн Элеонор |
I Ричард (англи. Richard the Lionheart, франц. Richard Cœur de Lion, 1157 оны 9-р сарын 8-нд Английн Оксфорд хотод төрсөн – 1199 оны 4-р сарын 6-нд Аквитани ванлигт нас барсан) буюу Арслан зүрхт Ричард Плантагенет угсааны Английн төрийг 1189 оноос 1199 хүртэл барьсан хаан байв. Тэрээр мөн Норманди, Аквитани, Гасконийн гүн, Киприйн засаг ноён, Пуитерс, Анжу, Мэн, Нантын хошуу ноён, Бриттанийн ноён зэрэг албан тушаал хашиж байв. II Хенри хаан Аквитанийн Алеонор хоёрын 3 дахь хөвүүн болж мэндэлсэн бөгөөд хоёр ах нь цаг бусаар өнгөрсөн учир эцгийнхээ хаан ширээг залгамжилжээ.
Хамгийн алдартай загалмайтны аян дайчдын нэг тэрээр хаанчлалынхаа ихэнх хугацааг Английн гадна өнгөрөөж, загалмайтны аян дайн болон бусад дайнд оролцож, гарамгай цэргийн удирдагч жанжин гэдгээрээ алдартай болсон. Гэсэн хэдий ч түүнийг эзгүйд тус улсыг Гийом Лонгшам, эх Аквитанийн Алеонор, Хуберт Вальтер нар үр дүнтэйгээр захирч байв.
Поитоуд бослого гарахад 16 настай Ричардад эцэг нь цэрэг өгч илгээгээд даруулж байжээ.[1] Тэрээр Загалмайтны гурав дахь аянд Францын II Филипп Огюстын хамт мусульман Саладинтай хэд хэдэн удаа дайтан ялж гавьяа байгуулсан. Гэвч 1192 оны Яффагийн гэрээ байгуулснаар Иерусалимыг эзлэлгүй аян дайнаа дуусгасан юм.[2]
I Ричард хааны эрх мэдлийн үеийн чухал үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- I Ричард Саладинтай хийсэн тулаан бүрт ялалт байгуулж, улмаар Тирээс Жаффа хүртэлх эргийг эргүүлэн авч, ингэснээр Ариун газарт загалмайтны ноёрхлыг дахин зуун жилийн турш хадгалсан боловч Иерусалим өөрөө лалын шашинтнуудын мэдэлд үлдсэн хэвээр байсан.
- I Ричард хааны эзэлсэн Кипр нь загалмайтны маш сайн арын бааз болж, Палестин дахь Францын эзэмшлийг бүтэн зууны турш хадгалахад ашиглаж байжээ.
- I Ричард хааны цэргийн гавъяа зүтгэл нь түүнийг дундад зууны үеийн түүх, уран зохиолын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг болгосон. Ричард хаан олон тооны домог (ялангуяа Робин Худын тухай үлгэрүүд, гэхдээ тэдгээр нь өөр өөр цаг үед амьдарч байсан), ном (жишээ нь Вальтер Скоттын "Айвенхоу", Александр Сегений "Дуулдаг хаан"), кино (жишээ нь "Өвлийн арслан")-ны сэдэв болсон.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Turner & Heiser 2000, х. 71.
- ↑ Addison 1842, х. 141–149.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Addison, Charles (1842). The History of the Knights Templars, the Temple Church, and the Temple. London: Longman, Brown, Green, and Longmans.
- Turner, Ralph V.; Heiser, Richard R (2000). The Reign of Richard Lionheart, Ruler of the Angevin empire, 1189–1199. Harlow: Longman. ISBN 978-0-5822-5659-0.
<ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found.