Iptv

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

IPTV гэж юу вэ? Интернэт протоколд суурилсан телевиз буюу IPTV нь internet protocol ашиглан телевиз болон видео, дуу, мултьмедиа өгөгдөл болон бусад үйлчилгээ үзүүлэх цогц телевизийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээнүүд буюу тоглоом тоглох, клип үзэх, вэб хуудсаар аялж, мэйл бичих, дүрсээ харан ярилцах зэрэг олон үйлчилгээг нэг дороос авах боломж юм. IPTV –ийн системээр телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлж, хүлээн авах ажлыг 2 хэлбэрээр зохион байгуулдаг. Үүнд : Интернэтийн орон нутгийн сүлжээ нь нэвтрүүлгийг хүлээн авч өөрийнхөө сүлжээгээр дамжуулж хэрэглэгчиддээ хүргэх . Сансрын телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах антенн , сансрын хүлээн авагч STB-оор хэрэглэгчдэд шууд өөр дээрээ хүлээн авах гэсэн 2 аргаар зохион байгуулж болдог IPTv түгээх үйлчилгээ нь үнэгүй үнэтэй гэсэн үндсэн 2 бүтэцтэй . Үнэгүй суваг нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд уламжлалт телевизүүдын цацалтаас ч давах хандлагатай байгаа . Ихэнх вэб портал сайтууд IPTV –ийг үнэгүйгээр хүргэдэг. IPTV –ийн олон улсын стандартыг тотоох талаар мэргэжилийн олон улсын интернэтийн байгууллага (International Engineering Task Force-IETE )-ийн гишүүн орнууд нилээн идэвхитэй ажилсны үр дүнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Real-time Transport (RTP) протоколыг боловсруулан гаргасан нь IPTV-г эрчимтэй хөгжих боломжыг олгосон.


IPTV –хэрэглээ:[засварлах | edit source]

Телевизийн үйлчлгээ: Уламжлалт телевизийн хөтөлбөрт суурилсан өргөн нэвтрүүлэг орно. Мөн худалдааны сувгууд тусгай сонирхолтой сувгууд, төлбөртэй телевизийн сувгууд, төлбөртэй телевизийн сувгууд олон нийтийн телевизийн сувгуудыг багтаадаг. VoD: Үзэгчийн сонгосон нэвтрүүлгийг хугацаанд нь эхлүүлэх .Энгийн агуулгад нь кинонууд эсвэл бичлэгийн киноны цуглуулгаас сонгон үзэх боломжтой. Уг үйлчилгээн хязгаарлагдсан хугацаатай ашиглагддаг. Мэдээллийн үйлчилгээ: үүнд мэдээ спорт мэдээ цаг агаарын урьдчилсан орон нутгийн (нислэг галт тэрэг үйл явдал г.м ) мэдээллийг багтаадаг. Интерагтив телевиз: ip буцах суваг нь мэдээллийг эргүүлж үзэх боломж хангагдаагүй боловч үргэлжилсэн телевизийн программыг үзэж холбогдож болдог. Өргөн зурвасын хэрэглээ: Хэрэглэгчийн бизнес хэрэглээг шууд ба шууд ба гэдрэг чиглэлд (iptv/ VoD дэд бүтцэд) хийх боломжтой


IPTV –ын стандарт техник хангамж[засварлах | edit source]

Монгол улсад интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхдээ Олон Улсын Цахилгаан Холооны Байгууллага (ITU-T)-аас батлан гаргасан зөвлөмж буюу ITU-T.1910 үндсэн стандартыг мөрдлөг болгодог. IPTV-ийн үйлчилгээг хүргэхдээ үйлчилгээний чанарыг хянах боломжтойгоор зохион байгуулагдсан нийтийн интернэтийн сувгаас тусдаа (Dedicated) интернэт поротоколд суурилсан сүлжээ ашиглана. Хөдөлгөөнт IPTV нь телевизийн дохио видео аудио текст дүрс зэрэг мултмедиа урсгалыг IP-д суурилсан сүлжээгээр үйлчилгээний чанар (QoS), туршилтын чанар (QoE), нууцлал, хөдлөх чадварыг хангаж чадахуйц харилцан нөлөөлөлгүйгээр хөдөлгөөнт хэрэглэгчдэд олон төрлийн IPTV н үйлчилгээг үзүүлдэг. Хөдөлгөөнт IPTV –ийн систем нь IPTV –ийн толгой төхөөрөмж баз станц хөдөлгөөнт терминал гэсэн хэсгүүдээс тогтоно. IPTv –ийн толгой төхөөрөмж нь IPTV –ийн урсгалыг үндсэн болон нэмэлт түвшинд кодлох бөгөөл гаралтандаа кодлогдсон өгөгдлийг гаргана. Баз станц нь IPTv-ийн толгой төхөөрөмжөөс хүлээн авах бөгөөд модуляцын техникийн хослол болон хурдаар нь IPTV –ийн урсгалыг үндсэн түвшинд нь жижиг хэсгүүд болгон хуваана. Хөдөлгөөнт терминал нь баз станцаас дамжуулсан IPTV –ийн урсгалыг хүлээн авна.

Нэмэлт IP-тай хөдөлгөөнт TV[засварлах | edit source]

Уламжлалт тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээг ашиглах үед нэмэлт IP-тай хөдөлгөөнт телевиз нь IP дээр суурилсан дуу дүрс график болон бусад өргөн зурвасын өгөгдлийг хэрэглэгчдэд дамжуулдаг. Дэлхийн тоон мултимедиа DVB IP дэд бүтэц хөдөлгөөнт үйлчлгээнүүд болон тоон видео өргөн нэвтрүүлгийн нэгдэл юм. Дэлхийн DMB форум нь энэ салбарын гол стандартуудыг гаргадаг. DVB –CBMS нь хос чиглэлийн шаардлага бүхий протоколд , DVB –н дээрх IP-д суурилсан өргөн нэвтрүүлэг батарейгаар ажилладаг зөөврийн хүлээн авагчаар авах өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний шаардлагыг хөгжүүлж байна. DVB-IPI технологууд нь сүлжээ ба жижиг хүлээн авагчийн хоорондын интерфэйс болж өгснөөр эцсийн хэрэглэгч нь IP-д суурилсан DVB үйлчилгээнүүдийг авах боломтой болно.

Хандалтын механизм[засварлах | edit source]

Тоон set-top box нь ерөнхийдөө IPTV –ээр дамжигдсан видео контентыг декодлох болон хандалт хийхэд ашиглагддаг бол харин PC нь интернэт TV – ийн үйлчилгээнүүдэд хандахад ашиглагдана. PC-т ашиглагддаг программ хангамжийн төрөл нь интернэт TV-ийн контентын төрлөөс хамаарна.Ухаалаг DRM систем нь мөн энэ хандалтын махенизмыг дэмжихэд шаардагддаг.

IP аудио систем[засварлах | edit source]

Интернэт протокол аудио гэдэг нь дижитал хэлбэртэй аудиог дүрслэх формат юм . Эдгээр нь IP дата пакет ашиглан дамжигддаг . Ip видео системүүд нь дижитал аудио сигналууд шахагдсан дижитал аудио пакетлагдсан аудио ба пакет бүрд очих газрын хаяг болон удирдлагын мэдээллийг нэмэх өгөгдлийн сүлжээгээр дамжигдах пакетуудыг удирдах зэргийг хүлээн авах болон үүсгэж байдаг. Хүлээн авах тал нь өгөгдлийн пакет бүрийг зөв дараалалд оруулах ба өгөгдлийг хүн сонсож чадахуйц болгон хөрвүүлэх буюу render хийдэг.

Audio Digitization[засварлах | edit source]

Audio Digitization - Audio Digitization гэдэг нь дуу авианы сигналыг дижитал хэлбэрт хөрвүүлэх үйлдлийг хэлнэ. Хөрвүүлэлт нь анолог дуу авианы сигналыг дижитал буюу тоон хэлбэрт оруулна.

Audio Digitization




Audio Compression[засварлах | edit source]

Audio Compression –Audio compression бол зурвасын өргөнийг үр ашигтай ашиглахын тулд дижитал кодийн техник ашиглан дамжуулах орчиноор дамжигдах дуу авианы хэмжээг багасгах үйлдэл юм .

Ip Audio Packet Transmission[засварлах | edit source]

Ip Audio Packet Transmission – IP audio packet transmission пакет өгөгдлийн сүлжээгээр дамжигдах шаардагдах ip аудио пакетуудын удирдлага ба хаяг зэргийг боловсруулах үйлдэл юм. Пакет бүрийн толгойн хэсэгт очих хаягийг нэмж өгдөг Audio Packet Sequencing – пакетуудыг зөв дараалалд оруулах үйлдэл Audio Rendering – ip өгөгдлийн пакетуудыг хүн сонсож чадахуйц дохио болгон хөрвүүлэх үйлдэл Зурагт аудио ip дамжуулалтын системээр хэрхэн дамжихыг харуулсан болно. Энэ диаграмм нь ip аудио системийн хөрвуүлэлт ба дахин хөрвүүлэж оригнал дуу авиа болгон шахах болон задлах пакет бүр дээрх ip хяягийн мэдээлэл, пакет дата сүлжээгээр пакетийг дамжуулах зэрэг үйлдлийг харуулсан болно.

IPTV video system


RTP/RTCP[засварлах | edit source]

Бодит хугацааны дамжууллын протокол (RTP): Бодит хугацааны дамжууллын протокол нь бодит хугацаанд өгөгдлийн багцуудыг дамжууллаар хангадаг. Шинээр бий болсон бодит хугацаанд өгөгдөл дамжуулах хэрэглээнүүдийн хувьд өмнөх протоколууд нь тохиромжгүй байсан ба эдгээр бодит хугацааны хэрэглээг хангахын тулд RTP хэрэглэх болсон. RTP нь мултимедиа урсгалын синхрончлолыг хангахад хэрэглэгдэх дамжууллын онцлогуудыг агуулдаг. Дуу болон дүрс хоёуланг ашиглаж байгаа хэрэглээг авч үзье. RTP нь салангид дуу дүрсийн урсгалуудыг нэгтгэсэн багцуудыг тэмдэглэж чаддаг. Энэ нь хүлээн авах хостд -д урсгал синхрон ирэх боломжийг олгодог. Дуу дүрсийн өгөгдлүүд нь RTP багцуудад савдагдан хүлээн авах тал руу илгээгдэнэ. Хэрэв мултимедиа хэрэглээ нь RTP үйлчилгээнүүдийг ашиглаагүй бол хүлээн авагч тохирох дуу дүрсийн багцуудыг хүлээн авч чадахгүй. Дамжууллын үед дахин төлөвлөгдсөн болон алдагдсан багцуудаас шалтгаалан орчнуудын хооронд бөөгнөрөл үусдэг. Үүнээс шалтгаалж багцууд нь ялгаатай хугацаагаар саатдаг. Ингэсэнээр зарим мултимедиа хэрэглээний чанарын үзүүлэлт буурдаг. Энэ нь хэрэглээнд нягтруулга болон UDP аар хангагдсан алдаа илрүүлэх биш ашиглах боломжийг олгодог. RTP -ийг ихэвчлэн бүлэг дамжууллын хэрэглээнд зориулан ашигладаг. RTP протокол нь дангаараа бусад үйлчилгээний чанарын функцууд болон дамжууллыг хангах ямар нэгэн механизмыг агуулдагтүй. RTP багцын формат (MPEG1, MPEG2 нягтруулгад зориулсан).


Нягтруулга MPEG4[засварлах | edit source]

Нягтруулга MPEG4 MPEG нь дүрсийн кодлол болон декодлолд зориулсан стандарт юм. IPTV ихэвчлэн MPEG4 болон MPEG2 кодлолыг ашигладаг. MPEG4 –ийг ITU-T Video Codifng Experts Group (YCEG) болон ISO/lEC Moving Picture Experts Group (MPEG) хамтран гаргасан. ISO/IEC MPPEG-4 6a ITU-T H.264 нь адил техникүүд юм.

Mpeg

Гадаад холбоосууд[засварлах | edit source]