JPMorgan Chase

JPMorgan Chase & Co, «Жей Пи Морган Чейз и Ко.» — АНУ-ын үндэстэн дамнасан санхүүгийн конгломерат, Нью-Йорк хотын Манхэттенд удирдах төвтэй дэлхийн хамгийн том банкуудын нэг. Санхүүгийн тогтворжуулалтын Зөвлөл (англи. Financial Stability Board) байгууллага "JPMorgan Chase & Co" дэлхийн хамгийн чухал нөлөө бүхий санхүүгийн конгломерат гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлхий нийтийг хамарсан хамгийн нөлөө бүхий банкуудын жагсаалтыг тэргүүлдэг байна. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк бөгөөд АНУ-ын хамгийн том арилжааны банк болохын хувьд энэ нь Bank of America, Citigroup, Wells Fargo нартай энэ зэрэгцэн АНУ-ын "том дөрвөн" банкны нэг гэгддэг юм.
Тус банкны үндсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын банк, хувь хүн болон жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн үйлчилгээ, арилжааны банк, санхүүгийн гүйлгээний үйлчилгээ, хөрөнгийн менежмент ордог байна. Энэ банк нь дэлхийн хамгийн том хадгаламжийн банк, хөрөнгө оруулалтын банкуудын нэг юм. Хадгаламжийн хөрөнгө нийт 32.4 их наяд ам.доллар, удирдлага дор байгаа хөрөнгө нийт 7.7 их наяд ам.доллар, өдөр тутмын гүйлгээний хэмжээ нийт 9.7 их наяд ам.доллар, удирдлага дор байгаа хөрөнгө нийт 5.3 их наяд ам.доллар (2023 оны эцсийн байдлаар) байна.
Энэ компани нь JPMorgan Chase Bank (АНУ-ын 23 мужид салбартай үндэсний банк), Chase Bank USA (зээлийн карт гаргадаг үндэсний банк), J.P. Morgan Securities LLC (брокерын компани)-аар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны гол бүс нутаг нь АНУ (орлогынхоо 3/2-оос илүү хувийг эзэлдэг) бөгөөд Европ (Испани, Франц, Швейцарь, Герман, Польш, Итали, Их Британи), Хятад, Энэтхэг, Япон, Австрали, Шинэ Зеланд, мөн Канадын зарим хэсэгт томоохон салбартай ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]PMorgan Chase & Co. нь ойролцоогоор 1000 санхүүгийн байгууллагыг нэгтгэснээр байгуулагдсан. Үүний хамгийн эртний банкны нэг болох The Bank of Manhattan Company-г 1799 онд АНУ-ын улс төрч Аарон Бёр-залуу (англи. Aaron Burr Jr.,) үүсгэн байгуулсан бөгөөд АНУ-ын хоёр дахь хамгийн эртний банк юм (The Bank of New York-ийн дараа).
1877 онд Жон Томпсон, нью-йоркийн хэвлэгч бөгөөд банкир, Chase National Bank үүсгэн байгуулсан. Тус банк хурдацтай өсөж, 1930 он гэхэд 2.7 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн том банк болж байв. 1955 онд тус банк Манхэттэний Банк (The Bank of The Manhattan Co.) -тай нэгдэж "The Chase Manhattan Bank"-ийг байгуулжээ.
Уг конгломератын томоохон бүрдүүлэгч J.P. Morgan & Co., 1871 онд Жон Пирпонт Морган ба филадельфийн банкир Энтони Дрексел нар байсан юм. Анх тэдний түншлэлийг АНУ-д хөрөнгө оруулахыг хүссэн европчуудад зориулсан "Drexel, Morgan & Co" байсан юм. Дараагийн жилүүдэд Морган төмөр замд гол анхаарлаа хандуулсан байна. Түүний карьерын төгсгөлд Ж.П. Морган АНУ-ын төмөр замын зургаа орчим хувийг хянаж байв. Тус компани нь мөн General Electric (1892), U.S. Steel (1901), International Harvester зэрэг томоохон аж үйлдвэрийн нэгдлүүдийг санхүүжүүлсэн юм.
Дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ өртэй улсаас зээлдүүлэгч болж хувирсан нь банкны салбарын хурдацтай хөгжилд их хувь нэмэр оруулсан юм. Цаашилбал, 1913 оны Холбооны нөөцийн тухай хууль нь гадаадад банкны салбар нээх үйл явцыг мэдэгдэхүйц хялбаршуулсан. Ийнхүү 1920-иод он нь банкуудыг нэгтгэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх үе болсон юм. Үүний хамгийн тод жишээ бол 1920-иод онд Америкийн таван банк, Латин Америкийн гурван салбарыг худалдан авч, 1930 онд Рокфеллерийн гэр бүлийн Equitable банктай нэгдсэн "Chase National Bank" юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн банкууд 186 тэрбум долларын дайны бонд байршуулахад оролцсон бөгөөд АНУ-ын хүн амын 60% нь дор хаяж 10 долларын үнэ бүхий бонд эзэмшиж байжээ. Дайны дараах үед Америкийн банкууд олон улсын хэмжээнд гарч байр сууриа бэхжүүлж эхэлсэн юм. 1965 он гэхэд Америкийн 12 банк гадаадад салбартай байсан бөгөөд үүнд JPMorgan Chase-ийн таван өмнөх банк багтаж байсан юм. Үүнд: The Chase Manhattan Bank (1955 онд Bank of Manhattan-г Chase National-тай нэгтгэснээр байгуулагдсан), Chemical Bank, The First National Bank of Chicago, Manufacturers Hanover Trust Co., Morgan Guaranty Trust Co. (1959 онд J.P. Morgan & Co.-г Guaranty Trust Co.-той нэгтгэснээр байгуулагдсан). 1980 он гэхэд Америкийн 160 банк АНУ-аас гадна салбартай болсон. Chase Manhattan Bank нь 1947 онд Герман, Японд салбараа нээж, даяаршлын замналыг тэргүүлж байжээ.
Хувьцаа эзэмшигчид
[засварлах | кодоор засварлах]JPMorgan Chase-ийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. 2023 оны эхээр институцийн хөрөнгө оруулагчид хувьцааны 71%-ийг эзэмшиж байсан бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигчид нь: The Vanguard Group (9.3%), BlackRock (6.6%), State Street Global Advisors (4.4%), Capital Group Companies (3.3%), Morgan Stanley (2.0%), Bank of America (1.9%), Geode Capital Management (1.7%), FMR Co., Inc. (1.5%), Wellington Management Group (1.4%), Northern Trust (1.2%), MFS Investment Management (1.1%), The Bank of New York Mellon (1.1%) болон T. Rowe Price (1.0%) нар юм.