Javascript-д суурилсан програмчлалын хэлүүд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Javascript-д суурилсан програмчлалын хэлүүд[засварлах | edit source]

Товч түүх[засварлах | edit source]

1995 оны 5-р сард тухайн үед Netscape-д ажиллаж байсан Brendan Eich вэб хөтөч дээр ажиллах хэл зохиох үүрэг авч Жаваскирпт ( JS ) -г 10 хоногийн дотор л бүтээсэн байна.

Анхны нэр нь Mocha байсан бол тухайн оны 9 сарын үед LiveScript болгож нэрээ өөрчилсөн ч 12-р сард Sun корпорациас лизензийг нь авснаар JavaScript гэдэг нэртэй болжээ. Тухайн үед Жава хэл маш алдартай байсан учир маркетингийн зорилгоор л энэ нэрийг сонгосон нь одоо маш их андуурал, эндүүрлийн шалтгаан болоод байгаа билээ.

javascript

Жава, Жаваскрипт хоёул C төрлийн хэл учир синтакс нь л төстэй болохоос хоорондоо ямар ч холбоогүй тусдаа хэлнүүд юм.

1996-97 оны үед ECMA стандарт тогтоож байх үүргийг өөртөө авсан бөгөөд одоог хүртэл энэ ажлаа хийж л байна.

2005 он хүртэл JS-ийг хөгжүүлэгчид нээх их тоодоггүй байв. Тескт, зураг хөдөлгөх гэх мэт гарын үзүүрт зардаг л хэл байлаа. Гэтэл Jesse James Garrett гэдэг эрхэм вэб технологийн хөгжилд хувьсгал авчирсан Ajax гэх технологийг JS-д суурилан бүтээв.

Ажакс хормын төдийд л хүчийг авч хуудсыг бүтнээр нь дахин ачааллуулахгүйгээр хийх хөгжүүлэгчид олширч jquery, dojo, mootools гэх мэт сангууд борооны дараах мөөг шиг л гарч ирэв.

Хэрэглэгч талд JS нэгэнт ялалт байгуулаад байтал дахиад л тэсрэлт болов. 2009 онд Ryan Dahl гэгч залуу JS-г сервер талд ажиллуучих нь тэр. NodeJS зөвхөн ганц хэл ашиглаж вэб хийх боломж олгосноор (ганц л давуу тал нь энэ. Дээрх бичлэгийг үзвэл яагаад үүнийг хийх болсноо тодорхой ярьсан байгаа) мөн л маш их амжилт олоод байна.

Өдгөө Netflix, Wallmart, LinkedIn гэх мэт томчууд үндсэн системээ бүхлээр нь үүн дээр бичсэн бол бараг бүх л томчуудын экосистемийн хаа нэгтээ nodejs ажиллаж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Одоогийн байдал[засварлах | edit source]

21-р зуун мэдээллийн эрин зуун гэгдэж вэб технологи маш хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад бүх л системүүд вэб хөтөчтэй болсон. Вэб хөтөч байнаа гэдэг JS байнаа гэсэн үг. Иймээс android, ios, windows, linux гэх мэт бүх систем дээр адилхан ажилладаг ганц л хэл нь JS болоод байна.

Энэ давуу талыг нь ашиглан ганц хэлээр, ганц л бичээд бүх систем дээр ажиллуулах технологиуд маш хурдацтай хөгжиж байна.

Бараг бүх л томчууд JS фрэймворк хөгжүүлж байна. Гүүглэ angular, Фэйсбүүк react, flux, relay, Netflix falcor, Github electron гэх мэт.

JS дээр түшиглэсэн маш олон стартапууд байгуулагдаж, нээлттэй эхийн маш олон төслүүд хөгжиж байна. Github дээр хамгийн эрэлттэй хэл нь JS болжээ.

Ирээдүй[засварлах | edit source]

2015 онд удаан хүлээлгэсэн JS-н шинэ стандарт ES2015 (хуучнаар ES6) батлагдаж маш олон шинэ боломжуудыг нээж өгсөн. Үүнээс хойш жил бүр стандартаа шинэчилж баталж байхаар тогтсон. JS маань бусад хэлтэй харьцуулахад маш хурдан хөгжинө хуучнаа огт үгүйсгэхгүй бөгөөд хуучин код ямар ч асуудалгүй ажиллана.

Зүйлсийн интернэт буюу internet of things гэдэг салбар луу ч JS аль хэдийнээ нэвтрээд эхэлсэн. https://tessel.io/ төсөл маш амжилттай явж байна.

2015 оны 6 сарын 17-нд JS-г зохиосон Brendan Eich вэб хөгжүүлэлтийн салбарт дахиад л бөмбөг дэлбэллээ. Гүүглэ, Мозилла, Майкрософт болон өөр бусад нөхдүүд нийлээд WebAssembly гэгч технологи дээр ажиллаж эхлээд байна.