Жин (дуучин)
Харагдац
(Jin-с чиглүүлэгдэв)
| Jin / 진 | |
|---|---|
| Ерөнхий мэдээлэл | |
| Төрсөн нэр | 김석진 / Ким Сокжин |
| Тайзны нэр | Jin / Жин |
| Төрсөн | 1992 оны 12 сарын 4 |
| Гарал | Өмнөд Солонгос, Анян |
| Хөгжмийн урсгал | Хип хоп, К-поп |
| Мэргэжил | Дуучин |
| Идэвхтэй | 2013 оноос хойш – одоог хүртэл |
| Студи | Big Hit Entertainment |
| Хамтардаг уран бүтээлчид | BTS |
| Цахим хуудас | bts.ibighit.com |
Жин (сол. 진, Англи: Jin) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ким Сокжин (сол. 김석진 нь Өмнөд Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн юм.
Анх Big Hit Entertainment-д жүжигчнээр орж байсан. Жин анх дуулахдаа тийм сайн байгаагүй ч маш их хичээл зүтгэл гаргаж бэлдсэний эцэст чадварлаг хоолойтой болсон. Тэрбээр дээд өнгөөр дуулахдаа чадварлаг бөгөөд түүний хоолойг "Stable silver voice" хэмээдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ким Согжин Өмнөд Солонгосын Анянд 1992 оны 12 сарын 4-нд төрсөн. Төрсөн 1 ахтай. Анх жүжигчиний мэргэжил эзэмшиж сурч байхдаа Bighit ent-тэй таарч шалгаруулалтад нь орохоор шийдсэн. Түүндээ тэнцээд Bighit-д жүжигчний хувиар элсэн орсон ч өөрийн дуу хоолойгоо сайжруулан одоогийн BTS хамтлагт гол нүүр царай, вокалистаар тэнцэн орсон.