Johnson & Johnson
Johnson & Johnson буюу "Жонсон ба Жонсон" бол эм, бэлдмэл, биотехнологи, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг Америкийн корпораци юм. Энэ бол дэлхийн хамгийн том эмийн компаниудын нэг юм. Тус компани нь 1887 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь Нью-Жерси мужийн Нью Брансвик хотод байрладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Johnson & Johnson компанийг 1886 онд Роберт Вуд Жонсон (англи. Robert Wood Johnson I), Жэймс Вуд Жонсон (англи. James Wood Johnson), Эдвард Мийд Жонсон (англи. Edward Mead Johnson) гэсэн гурван ах дүүс байгуулжээ. Анх ах дүүс боолт болон наалдамхай боолт үйлдвэрлэдэг байжээ. 1893 онд тус компани хүүхдэд хэрэглэдэг нунтаг үйлдвэрлэж эхэлсэн. Жонсон ба Жонсоны уур болон халуун агаар ашиглан боолтыг ариутгах үр дүнтэй аргууд нь бүтээгдэхүүний нэр хүндийг хурдацтай өсгөхөд хувь нэмэр оруулсан бөгөөд 1916 онд тус компанийг түүхий эдээр хангахын тулд нэхмэлийн Chicopee Manufacturing Corporation компанийг худалдаж авсан. 1919 онд Канадад, 1924 онд Их Британид охин компаниа байгуулав. 1921 онд наалдамхай боолт болон хүүхдийн тос гарч ирсэн бөгөөд 1927 онд тус компани эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Үүсгэн байгуулагчдаас гадна шинжлэх ухааны захирал Фредерик Барнетт Килмер 1889-1934 онуудад тус компанид чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
1932 онд Жонсон & Жонсон компанийн ерөнхийлөгчөөр залуу Роберт Жонсон сонгогджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед тэрээр Дайны үйлдвэрлэлийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд бригадын генерал цол хүртжээ. Түүний удирдлага дор компани нь мэс заслын хэрэгсэл, халат (Surgikos, Inc.), ариун цэврийн хэрэглэл (Modess, Personal Products Company), жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл (Ortho Pharmaceutical Corporation), шархны боолт (Ethicon, Inc.) гэсэн дөрвөн хэлтэст хуваагддаг байв. Түүнийг ажиллаж байх хугацаанд (1968 онд нас барах хүртлээ) Жонсон & Жонсоны орлого 11 сая доллараас 700 сая доллар болж өссөн байна. 1944 онд тус компани олон нийтэд нээлттэй болж, хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гаргасан.
1989 онд тус компанид удирдлагын өөрчлөлт гарсан: Ральф Ларсен гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, Роберт Вилсон ерөнхийлөгч, Роберт Кэмпбелл дэд дарга болов. Энэ үед Johnson & Johnson нь 53 оронд үйл ажиллагаа явуулдаг 168 компанийн бүлэг байв. 1990 онд тус компанийн орлого 11.23 тэрбум доллар байсан бол 1996 онд хэд хэдэн томоохон худалдан авалтын ачаар 21.62 тэрбум долларт хүрсэн юм.
Томоохон хувьцаа эзэмшигчид
[засварлах | кодоор засварлах]- The Vanguard Group, Inc. — 9,84 %;
- BlackRock Fund Advisors — 6,35 %;
- State Street Corporation — 5,51 %;
- Geode Capital Management — 2,52 %;
- JPMorgan Investment Management — 2,33 %.
Охин компаниуд
[засварлах | кодоор засварлах]- Abbott Medical Optics (AMO) (АНУ) — нүдний микро мэс заслын тоног төхөөрөмжүүд
- Abiomed, Inc. (АНУ) — хиймэл зүрх болон бусад эмнэлэгийн тоноглол
- Actelion Pharmaceuticals Ltd (Швейцар) — ховор өвчний эсрэг эм
- Berna Rhein B.V. (Нидерланд) — эм болон вакцин боловсруулалт
- Cilag AG (Швейцар) — эмийн бүтээгдэхүүн
- DePuy Synthes, Inc. (АНУ) — ортопед тоног төхөөрөмж
- Ethicon, Inc. (АНУ) — мэс залын багаж
- Finsbury Orthopaedics Ltd. (Их Британи) — ортопед имплантууд
- Janssen Pharmaceutica NV (Бельги) — эмийн бүтээгдэхүүн
- Janssen Vaccines & Prevention B.V. (Нидерланд) — вакцин
- Mentor Worldwide LLC (АНУ) — гоо сайхны мэс заслын имплантууд
- Omrix Biopharmaceuticals, Inc. (АНУ) — эмийн бүтээгдэхүүн
- Proteologix, Inc. (АНУ) — моноклональ эсрэг биет
- Shockwave Medical, Inc. (АНУ) — эмнэлгийн тоног төхөөрөмж
- Synthes GmbH (Швейцар) — имплант болон мэс заслын багаж
- Tibotec, LLC (АНУ) — эмийн бүтээгдэхүүн