Kaleidoscope (EP)

Kaleidoscope EP
Coldplay-н EP
Худалдаанд гарсан 2017 он
Бичүүлсэн 2014-2017
Жанр Алтернатив Рок
Нийт хугацаа 24:57
Хэл Англи
Шошго Parlophone
Продюсер Rik Simpson, Markus Dravs, Brian Eno
Coldplay хронологи
A Head Full of Dreams
(2015)
Kaleidoscope (EP)
(2017)

Kaleidoscope нь Английн алтернатив рок Coldplay хамтлагийн 13 дах EP юм. Энэхүү EP нь 2017 оны 7-р сарын 14нд худалдаанд гарсан бөгөөд хамтлагийн 2015 онд гаргасан "A Head Full of Dreams" цомгийн нэг хэсэг болж гарсан. Энэ цомог нь 60 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын "Шилдэг поп вокал цомог" номинацид нэр дэвшсэн.

Цомгийн тухай[засварлах | кодоор засварлах]

2016 оны 11-р сарын 21нд, Chris Martin хамтлагийн твиттер хаягаар дамжуулан 2017 онд шинэ EP гаргах гэж буйгаа мэдэгдсэн.[1] EP цомгийн нэр Kaleidoscope нь [[A Head Full of Dreams~ A Head full of Dreams (2015)] студи цомогт багтсан дууны нэрээр нэрлэгдсэн. EP анх 6-р сарын 2нд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн боловч тодорхой бус шалтгаанаар 6-р сарын 30нд худалдаанд гарахаар болж хойшилсон. Гэвч худалдаанд гарах хугацаа дахин саатаж 7-р сарын 14 болж дахин хойшилсон.

Синглүүд[засварлах | кодоор засварлах]

The Chainsmokers болон Coldplay нарын хамтарсан Something Just Like This 2017 оны 2-р сарын 22нд цацагдсан. EP хувилбар дээр нийтэд цацагдсан хувилбар багтаагүй бөгөөд оронд "Tokyo Remix" буюу A Head Full of Dreams аялан тоглолтоос бүрдсэн хувилбар нь багтсан. 2 дах сингл "Miracles (Someone Special)" нь EP худалдаанд гарах өдөр буюу 7-р сарын 14нд цацагдсан.

Дэд синглүүд[засварлах | кодоор засварлах]

2017 оны 6-р сарын 15нд, "All I Can Think About Is You" цацагдсан. Дууны үгтэй клип хамтлагийн YouTube суваг дээр тавигдсан. Клипийг I Saw John First найруулсан.

2017 оны 7-р сарын 7нд, хамтлаг Global Citizen Germany Fesetival-д тоглолтоо хийсний дараа "Aliens" (A L I E N S гэж бичигдэнэ) дуу цацагдсан. Дууны хүүхэлдэйн клип нь тухайн өдрөө цацагдсан бөгөөд клипийг Diane Martel болон Ben Jones нар найруулсан. Энэ дуунаас олсон бүх орлогыг Цагаачдид туслах төв (MOAS)-д хандивласан.

  1. "Coldplay to release new EP in 2017". Billboard.