LUMSA
| Libera Università Maria Santissima Assunta (Итали) | |
| Өмнөх нэр | Istituto Superiore di Magistero Maria Ss. Assunta |
|---|---|
| Уриа | In fide et humanitate (Латин хэл) |
| Байгуулагдсан он | 1939 оны 10 сарын 26 |
| Төрөл | Хувийн их сургууль |
| Харьяалал | BioGeM |
| Шашны холбоо | Гэгээн Ширээт Улс |
| Академик холбоо |
|
| Ерөнхийлөгч | Жованни Лажоло |
| Ректор | Франческо Бонини |
| Оюутан | 7,200[1] |
| Байршил | Ром (төв кампус), Палермо, Таранто, Итали |
| Хэл | Итали, англи |
| Өнгөнүүд | Ногоон, цагаан |
| Цахим хаяг | https://lumsa.it |
LUMSA (утгачилбал: Чөлөөт Их ариун Мариа Ассунта их сургууль) их сургууль нь 1939 онд Ром хотод байгуулагдсан Ромын Католик шашны хувийн их сургууль юм. Энэ нь Ромын хоёр дахь хамгийн эртний их сургууль бөгөөд Сапиенца их сургуулийн дараа ордог.
Уг их сургууль нь анх 1939 онд Луйжиа Тинканигийн санаачилгаар байгуулсан гэлэнмаа нарын боловсролын байгууллага болох “Istituto superiore di magistero Maria Ss. Assunta” нэртэйгээр эхэлжээ (1939 оны 10-р сарын 26-ны №1760 Хааны тогтоолоор). Тэр ондоо “Libera Università Maria Ss. Assunta” буюу LUMSA нэртэйгээр эмэгтэйчүүдэд зориулсан их сургууль болон шинэчлэгдсэн юм. 1991 оноос эхлэн эрэгтэйчүүдэд ч нээлттэй болсон.
LUMSA бол Католик шашны хувийн их сургууль бөгөөд бүх түвшинд бие даасан удирдлагатай. Италийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын байгууллага учраас тэнд олгосон диплом нь Италийн улсын их сургуулиудын дипломтой дүйцнэ.
Их сургуулийн удирдлага нь Ерөнхийлөгч, Ректор, хоёр дэд ректор, Ерөнхий захирал болон Ерөнхий зөвлөлийн гишүүдээс бүрдсэн зөвлөлөөр дамжин хэрэгждэг. 2017 оноос хойш Ерөнхийлөгчөөр Кардинал Жованни Лайоло ажиллаж байна.
LUMSA-ийн сургалтын бүтэц нь дөрвөн үндсэн салбарт хуваагддаг. Эдгээр салбаруудаар дамжуулан тус сургууль нийгмийн ухааны төрөл бүрийн чиглэлээр бакалаврын зэрэг (Итали: laurea) олгодог. Магистрын түвшинд олон төрлийн хөтөлбөр болон хууль, боловсролын шинжлэх ухааны чиглэлээр хоёр урт хугацааны хөтөлбөр, мөн дөрвөн төрлийн докторын зэрэг (Итали: dottorato di ricerca) олгодог.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The University". lumsa.it. Татаж авсан: 30 October 2020.