Lagardère

Lagardère S.A. (монголоор -"Лагардэр" гэж уншина)- 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Францын олон улсын групп юм. Парисын 16-р дүүрэгт төвтэй уг группыг 1992 онд Жан-Лүк Лагардэр "Matra", "Hachette & Lagardère" нэртэйгээр үүсгэн байгуулжээ.
Өннө үед Арно Лагардэрийн удирдлага дор тус компани нь хоёр үндсэн чиглэлд төвлөрдөг: Lagardère Publishing болон Lagardère Travel Retail. Ном, цахим хэвлэлийн хэлтэс (Lagardère Publishing) нь Hachette Livre-ийн томоохон хэвлэлийг багтаасан бол Travel Retail (Lagardère Travel Retail) нэгж нь ихэвчлэн нисэх онгоцны буудал болон төмөр замын буудлуудад байрлах дэлгүүрийн жижиглэн худалдааг эрхэлэх чиглэгддэг байна.
Группийн бизнесийн хүрээ нь бусад үйл ажиллагаанаас гадна голчлон Lagardère News (Le Journal du Dimanche болон Elle брэндийн лиценз), Lagardère Radio (Europe 1, Europe 2, RFM), Lagardère Live Entertainment (концерт, шоу нэвтрүүлэг бэлтгэх, байршлын менежмент) болон Lagardère Paris Racing (спортын клуб) зэрэг орно.
Эзэмшигчид болон удирдлага
[засварлах | кодоор засварлах]Группын 5.12%-ийн хувьцаа эзэмшдэг Арно Лагардэр (1961 оны 3-р сарын 18-нд төрсөн) - Захирлуудын зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирал юм.
Вивенди медиа групп нь хяналтын хувьцааг (59.71%) эзэмшдэг бол бусад томоохон хувьцаа эзэмшигчдийн тоонд Катарын Хөрөнгө оруулалтын газар (11.52%) болон Арно Бернард (7.97%) ордог юм.
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози захирлуудын зөвлөлд байдаг.