Jump to content

Lockheed Martin

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Lockheed Martin Corporation (Локхийд Мартин Корпорац) - нисэх онгоц үйлдвэрлэл, сансар судлалын инженерчлэл, хөлөг онгоцны үйлдвэрлэл, шуудангийн автоматжуулалт, нисэх онгоцны буудлын дэд бүтэц, ложистикийн чиглэлээр мэргэшсэн Америкийн батлан ​​​​хамгаалах салбарын корпорац юм. Уг корпорац 1995 онд Lockheed болон Martin Marietta компаниудыг нэгтгэснээр байгуулагдсан. Төв байр нь АНУ-ын Мэрилэнд мужийн Бетезда хотод байрладаг.

Тус компани нь АНУ-ын Холбооны засгийн газрын агентлагуудтай байгуулсан гэрээний хэмжээгээрээ дэлхийн хамгийн том цэргийн зэвсэг, тоног төхөөрөмж (жижиг зэвсэг, хуягт тээврийн хэрэгслээс эхлээд хиймэл дагуулын систем, тив хоорондын пуужин, гадаргын хөлөг онгоц хүртэл) хөгжүүлэгч, үйлдвэрлэгч байсаар ирсэн байна.

Эзэмшигч болон удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Тус корпорацын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд хувьцааны 75 гаруй хувийг байгууллагын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд 2022 оны 12-р сарын байдлаар хамгийн том нь State Street Corporation (14.7%), Vanguard Group (8.7%), BlackRock (6.6%), Capital World Investores (4.7%) байв.

Жэймс Д.Тайклет (англи. James D. Taiclet) - Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга (2021 оны 3-р сараас хойш), Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал (2020 оны 6-р сараас хойш) юм.

2021 оны байдлаарх үйл ажиллагааны чиглэлүүд:

  • Агаарын нисэх онгоц — цэргийн нисэх онгоц зохион бүтээх, үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх (F-35 Lightning II Joint Strike Fighter, C-130 Hercules, F-16 Fighting Falcon, F-22 Raptor); орлогын 40%, үүнд F-35-аас 27%.
  • Пуужин ба галын хяналтын систем — пуужингийн систем, пуужин (дуунаас хурдан) болон удирдлагын систем үйлдвэрлэх; орлогын 17%.
  • Нисдэг тэрэг ба тагнуул — Sikorsky нисдэг тэрэг, тагнуулын мэдээлэл цуглуулах, кибер аюулгүй байдлын техник хангамж, програм хангамж; орлогын 25%.
  • Сансрын хөтөлбөрүүд — хиймэл дагуул, шумбагч онгоцноос хөөргөсөн баллистик пуужин (Trident II), GPS-ийн шинэчлэл; сансрын хөлөг, дуунаас хурдан зэвсэг, инновацийн пуужингийн хөдөлгүүр хөгжүүлэх үйлдвэрлэл; орлогын 18%.
Санхүүгийн үзүүлэлтүүд /тэрбум ам.доллар/
2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021
Эргэлт 40,61 41,21 43,87 45,67 46,50 40,57 39,24 39,95 40,54 47,25 49,96 53,76 59,81 65,40 67,04
Цэвэр ашиг 3,000 3,185 2,973 2,878 2,655 2,745 2,981 3,614 3,605 5,302 1,963 5,046 6,230 6,833 6,315
Активууд 28,96 33,50 35,17 35,11 37,91 38,89 36,35 37,19 49,30 47,81 46,62 44,88 47,53 50,71 50,87
Өөрийн хөрөнгө 9,725 2,753 3,966 3,497 1,001 0,039 4,918 3,400 3,097 1,606 -0,776 1,449 3,171 6,038 10,96