Jump to content

Minutes to Midnight

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Minutes to Midnight
Студийн цомог: Линкин Парк
Худалдаанд гарсан 2007 оны 05 дугаар сарын 15
Бичлэг 2006 оны 01 дүгээр сар - 2007 оны 03 дугаар сар
Бичлэгийн студи Warner Bros, Machine Shop
Жанр Алтернатив рок, алтернатив метал, хүнд рок
Үргэлжлэх хугацаа 43:23
Үйлдвэрлэгч Рик Рубин, Майк Шинода
Студи The Mansion (Лаурел Канёон, Лос Анжелес), NRG Recording (Хойд Холливуд, Лос Анжелес)
Дан дууны цомог
2007 оны 04 дүгээр сарын 05 What I've Done
2007 оны 08 дугаар сарын 06 Bleed It Out
2007 оны 10 дугаар сарын 19 Shadow of the Day
2008 оны 03 дугаар сарын 05 Given Up
2008 оны 06 дугаар сарын 02 Leave Out All the Rest

Minutes to Midnight нь Америкийн рок хамтлаг Линкин Парк-ийн 2007 оны 05 дугаар сарын 14-нд Warner Bros. Records-оор дамжуулан гаргасан гурав дахь студийн цомог юм. Цомгийг Майк Шинода, Рик Рубин нар хамтран бүтээсэн. Энэ нь хамтлагийн өмнөх хоёр цомгийн продюсер Дон Гилморгүйгээр хийсэн тэдний анхны студийн цомог юм. Minutes to Midnight нь хамтлагийн Meteora (2003) цомгийн дараагийн албан ёсны цомог бөгөөд энэ цомгоор дамжин тэдний стиль эрс өөрчлөгдөж, хөгжмийн чиглэл нь ну метал урсгалаас ерөнхийдөө бүрэн ангижирсан юм. Minutes to Midnight нэрийг Doomsday Clock (Мөхлийн цаг буюу хүний гараар бүтсэн дэлхийн сүйрлийн магадлалыг илэрхийлдэг бэлгэдэл)-оос санаа авч өгсөн байна. Энэ нь мөн тэдний Parental Advisory шошготой анхны цомог юм.

Линкин Парк анх 2003 онд энэ цомог дээр ажиллаж эхэлсэн боловч 2004 оноос Meteora цомгийн аялан тоглолтоо эхлүүлж, дараагаар нь олон тооны шинэ төслүүдийг санаачилж Майк Шинода өөрийн бие даасан хип хоп төсөл болох Форт Майнор-ыг байгуулж, Честер Беннингтон нь Dead by Sunrise хамтлагийг байгуулснаар тэд цомгийн ажлаа түр хойш тавьсан байна. Дараа нь продюсер Рик Рубинтэй танилцаж тэд хөгжмийн өөр чиглэлийн санааг олж цомгийнхоо ажилд эргэн орсон билээ. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас цомгийн ажлын дуусах хугацаа хэд хэдэн удаа хойшилж байжээ. Ийнхүү эцэст нь 2007 оны 04 дүгээр сарын 02-нд цомгийн эхний сингл What I’ve Done гарч, цомог 2007 оны 05 дугаар сарын 15-нд Хойд Америкт нээлтээ хийсэн байна.

Minutes to Midnight цомог нь:

  • АНУ-ын Billboard 200 жагсаалтад нэгдүгээр байранд орсон.
  • Их Британи, Канад зэрэг 15 орны чартуудад тэргүүлсэн.
  • АНУ-д 2007 оны эхний долоо хоногтоо хамгийн их борлуулалттай буюу 623,000 хувь борлогдсон нь АНУ-д таван удаа platinum гэрчилгээгээр баталгаажсан.
  • Эцсийн дүндээ цомог АНУ-д 4 сая гаруй хувь борлогдсон бөгөөд Billboard-ын арваны Hot 200 цомгийн 154-р байранд жагссан.
  • Арилжааны амжилтыг үл харгалзан Minutes to Midnight нь шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээг авсан.
  • Rolling Stones сэтгүүлээс үүнийг 2007 оны шилдэг цомгийн 25-рт эрэмбэлсэн.

Стандарт хувилбар

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Wake"   1:40
2. "Given Up"   3:09
3. "Leave Out All the Rest"   3:29
4. "Bleed It Out"   2:44
5. "Shadow of the Day"   4:49
6. "What I've Done"   3:25
7. "Hands Held High"   3:53
8. "No More Sorrow"   3:41
9. "Valentine's Day"   3:16
10. "In Between"   3:16
11. "In Pieces"   3:38
12. "The Little Things Give You Away"   6:23
Нийт үргэлжлэх хугацаа:
43:23

Аялан тоглолтын хувилбар

Нэр Үргэлжлэх хугацаа
13. "No Roads Left"   3:55
14. "What I've Done (Distorted Remix)"   3:46
15. "Given Up (Third Encore Session)"   3:09
Нийт үргэлжлэх хугацаа:
53:33

Тусгай хувилбар (DVD)

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "The Making of "Minutes to Midnight""   39:42
2. "What I've Done (Video)"   3:28
3. "Making of "What I've Done" Video"   20:49
4. "Advanced resolution PCM Stereo of all 12 tracks"    

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Австри Канад Франц Герман Ирланд Шинэ Зеланд Швецарь Их Британи
Minutes to Midnight
  • Огноо: 2007 оны 05 дугаар сарын 15
  • Лэйбл: Warner Bros, Machine Shop
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах
1
1
1
1
1
1
1
1
1
1
  • Дэлхий даяар: 20,000,000
  • АНУ: 3,300,000
  • Их Британи: 774,814
  • RIAA: 5× Цагаан алт
  • ARIA: 3× Цагаан алт
  • BPI: 2× Цагаан алт
  • BVMI: 7× Алт
  • IFPI AUT: 2× Цагаан алт
  • IFPI SWI: 2× Цагаан алт
  • RMNZ: 4× Цагаан алт
  • SNEP: Алт