Miracles

"Miracles"
Coldplay-гийн Unbroken – Original Motion Picture Soundtrack цомогт багтсан дуу
Худалдаанд гарсан огноо2014 оны 12-р сарын 15
ФорматДижитал татан авалт
Бичүүлсэн2014 он
ЖанрПоп рок
Үргэлжлэх хугацаа4:28
СтудиParlophone
ЗохиогчГай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин
ПродюсерРик Симпсон, Даниел Грийн , Stargate

"Miracles" нь английн Coldplay хамтлагийн 2014 онд гаргасан уран бүтээл юм.Тэд энэхүү дууг Анжелина Жоли-н найруулан бүтээн 2014 онд гаргасан "Unbroken" кинонд зориулан бүтээжээ.2014 оны 12-р сарын 11нд анх Miracles цацагдсан бөгөөд 12-р сарын 15нд Unbroken киноны Soundtrack цомогт багтан Parlophone болон Atlantic Records-р дамжуулагдан борлуулагдаж эхэлжээ.Дууны үгтэй клип 12-р сарын 22нд интернетэд тавигджээ.

Энэхүү дуу нь хөгжмийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, сэтгэл санаа өөдрөг болгосон дуу хэмээн магтжээ.Мөн энэ дууг хэд хэдэн мэдээллийн эх сурвалжуудын тухайн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшинэ хэмээн үзэж байсан боловч Оскарын шагналд нэр дэвших эхний сонгон шалгаруулалтанд багтсан боловч эцсийн сонгон шалгаруултнаас хасагджээ.

Дууны тухай[засварлах | кодоор засварлах]

2014 оны 12-р сарын 28нд Coldplay өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан удахгүй гарах "Unbroken" кинонд зориулан дуу бүтээсэн гэдгээ мэдэгдсэн.Unbroken нь жүжигчин Анжелина Жоли найруулсан бөгөөд Америкийн олимпийн холын зайн гүйгч байсан Louis Zamperini-н дэлхийн 2-р дайны үед туулсан амьдралаас сэдэвлэн бүтээжээ.

2014 оны 11-р сарын 29нд, Billboard болон Gigwase нар өөрсдийн цахим хуудаснаа Sky Movies телевизийн Зул сарын кино сарым тухай телевизийн сурталчилгаан дээр Coldplay хамтлагийн шинэ уран бүтээл "Miracles" явж байгаа тухай мэдээлжээ.Гэвч удалгүй Billboard нийтлэлээ засаж тэрхү дууг Coldplay-н дуу биш байсныг албан ёсоор мэдэгджээ.

Дууны нээлт[засварлах | кодоор засварлах]

2014 оны 12-р сарын 19нд Coldplay өөрсдийн YouTube сувгаараа дамжуулан "Miracles" дуугаа цацсан бөгөөд 12-р сарын 15нд Unbroken киноны Soundtrack цомогт багтан худалдаанд гарч тухайн өдөртөө мөн адил iTunes-р дамжуулагдсан борлуулагдаж эхэлжээ.