Jump to content

Moonbin

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Moon Bin
Moonbin 2023 онд
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрMoon Bin
(문빈)
Төрсөн1998 оны 1 сарын 26 (1998-01-26)
Чонжү, Өмнөд Солонгос
Нас барсан2023 оны 4 сарын 19
(25 насалсан)
Сөүл, Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгалК-Поп
Мэргэжилдуучин, жүжигчин
Идэвхтэй2009–2023
СтудиFantagio
Хамтардаг уран бүтээлчидAstro


Moon Bin (сол: 문빈) нь Fantagio агентлагт харьяалагддаг Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин байжээ. Тэрээр Өмнөд Солонгосын хөвгүүдийн Astro хамтлагийн гишүүн байсан.

Бага нас болон боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Moonbin нь 1998 оны 1 сарын 26нд Чунбүк мужийн Чонжү хотод төржээ. Тэрээр нэг эмэгтэй дүүтэй, айлын том ах юм. Тэрээр Hanlim олон урлагийн сургуульд суралцаж төгссөн.[1] Түүний төрсөн дүү Moon Sua нь Өмнөд Солонгосын Billlie охидын хамтлагийн гишүүн юм.[2]

Moonbin нь ээжийнхээ нөлөөгөөр 2004 онд 6 настайдаа загвар өмсөгчөөр дэбютээ хийсэн. Түүний анхны танил болсон дүр нь 2006 онд TVXQ хамтлагийн "Balloons" дууны клипэнд бага насны Yunho-гийн дүрд тоглосон юм.[3] 2009 онд 11 настай байхдаа Moonbin нь Boys over Flowers олон ангит кинонд Kim Bum-ын бага насны дүрд тоглож, анхны дүрээ бүтээсэн.[4] 5-р ангид байхдаа Fantagio агентлагт орж бэлтгэгдэгч болсноор "iTeen" хөвгүүдийн хамтлагийн төсөл нэвтрүүлэгт оролцжээ.[5] Улмаар 2016 оны 2 сарын 23нд зургаан гишүүнтэй Astro хөвгүүдийн хамтлагийн гишүүнээр албан ёсоор дэбютээ хийсэн.[6]

2019 оны 11 сард эрүүл мэндийн шалтгаанаар завсарлага авч,[7] 2020 оны 2 сараас хамтлагийнхаа үйл ажиллагаанд оролцож эхэлсэн.[8] 2020 оны 9 сард "Nerdy Cafe" брэндийн моделоор сонгогдож,[9] 9 сарын 14нд хамтлагийн гишүүн Sanha (Yoon San-ha)-тай хамтран "In-Out" цомгоо гаргажээ.[10] Тус цомгийн "Bad Idea" дуу нь 8 өдрийн дараа The Show хөгжмийн шоунаас анхны ялалтаа авжээ.[11] 2022 оны 12 сарын 30нд Fantagio агентлагаас албан ёсны мэдэгдэл гаргаж, Moonbin-ыг агентлагтай гэрээгээ сунгахаар шийдсэнийг баталсан.[12]

2023 оны 4 сарын 19ны орой Moonbin Сөүл хотын Каннам дүүрэг дэх өөрийн гэртээ нас барсан байдалтай олджээ.[13][14] Түүнийг бэлтгэлдээ ирээгүй учир менежер нь хайж олсон байна.[15] Сөүлийн Ганнам хотын цагдаагийн газраас амиа хорлосон байж болзошгүй гэж тодорхойлж,[13][16][17] 4 сарын 22нд түүнийг оршуулав. Түүний ар гэрийнхний хүсэлтээр оршуулгын ёслол хаалттай явагдаж, оршуулгын газрыг нууцалсан юм.[18][19]

Нэр Он Чартад жагссан байдал Цомог
Circle Download Chart (KOR)
[20]
"Let's Go Ride" 2022 59 Drive to the Starry Road
"Desire" (이끌려) 2023 15 Incense
"Fly"
(with Jinjin)
2024 90
"Language Test"
(with Ji Su-yeon (Weki Meki))
2018 FM2018_12Hz

Зохиогчийн эрхийн кредит

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Уран бүтээлч Цомог Дууны үг Хөгжим/ая
2017 "You & Me (Thanks Aroha)" Astro Winter Dream Тийм Үгүй
2018 "By Your Side" (너의 뒤에서) Rise Up Тийм Үгүй
"Merry-Go-Round (Christmas Edition)" Non-album single Тийм Үгүй
2019 "Merry-Go-Round" All Light Тийм Үгүй
2021 "Footprint" (발자국) Switch On Тийм Үгүй
2022 "Candy Sugar Pop" Drive to the Starry Road Тийм Үгүй
2023 "Madness" Moonbin & Sanha Incense Тийм Үгүй
"Desire" (이끌려) Moonbin Тийм Тийм

Телевизийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]

Телевизийн цуврал

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Дүр Холбоос
2009 Boys Over Flowers So Yi-jung (young) [21]
2019 Moment of Eighteen Jung Oh-je [22][23]
Он Нэр Дүр Тайлбар Холбоос
2015 To be Continued өөрөө -
2017 Idol Fever Cameo [24]
2019 Soul Plate Angel Muriel [25]
2020 The Mermaid Prince Woo Hyuk Lifetime Korea -
The Mermaid Prince: The Beginning Choi Woo-hyuk -
2021 No Going Back Romance Cameo [26]
Find Me If You Can Cameo; episode 6 [27]
  1. Ok, Young-hwa (February 15, 2016). 미소짓는 아스트로 차은우-문빈 [MBN포토] – 열린세상 열린방송 MBN [Smiling Astro Cha Eunwoo-Moonbin [MBN Photo]]. MBN Star (солонгос хэлээр). Архивласан огноо October 12, 2020. Татаж авсан: October 12, 2020.
  2. YANG, HALEY (April 20, 2023). "Korean entertainment scene mourns death of Astro member Moonbin". Korea JoongAng Daily (англи хэлээр). Архивласан огноо April 20, 2023. Татаж авсан: April 20, 2023.
  3. 아스트로 문빈, 아역배우 출신..'꼬마신기'·'어린 김범'. Naver News (солонгос хэлээр). Архивласан огноо July 24, 2018. Татаж авсан: October 12, 2020.
  4. 손, 예지 (March 4, 2017). "[10덕 포인트] 아스트로 문빈, 말 그대로 성장돌". TenAsia (солонгос хэлээр). Архивласан огноо March 28, 2021. Татаж авсан: January 6, 2021.
  5. 제2의 서강준 최유정을 찾아라 ... 판타지오 오디션 개최. yhnews (солонгос хэлээр). Эх хувилбараас архивласан: March 28, 2021. Татаж авсан: January 6, 2021.
  6. Park, Pan-seok (February 16, 2016). 아스트로, 첫앨범 'Spring Up' 하이라이트 메들리 공개…'자체발광'. OSEN (солонгос хэлээр). Архивласан огноо June 23, 2022. Татаж авсан: February 16, 2021.
  7. 아스트로 문빈 활동 중단 "건강 이상, 일시적으로 5인 체제" [공식입장전문]. 스타투데이 (солонгос хэлээр). November 12, 2019. Архивласан огноо October 12, 2020. Татаж авсан: October 12, 2020.
  8. 송, 오정 (February 14, 2020). 아스트로(ASTRO), '활동 중단' 문빈까지 6인 완전체로 팬들과 소통. Topstarnews (солонгос хэлээр). Архивласан огноо October 12, 2020. Татаж авсан: October 12, 2020.
  9. "NERDY CAFE, the second line of Korean fashion brand NERDY, use ASTRO Moon Bin as its model, is now available". www.lovinkproject.com (япон хэлээр). Эх хувилбараас архивласан: September 10, 2020. Татаж авсан: October 14, 2020.
  10. '유닛 출격' 문빈&산하(ASTRO), "첫 유닛, 떨리지만 새로운 매력 보여줄 수 있는 기회"[일문일답]. 문화뉴스 (солонгос хэлээр). September 14, 2020. Архивласан огноо October 12, 2020. Татаж авсан: October 12, 2020.
  11. 문빈&산하, '더쇼' 1위 ... "뜻하지 않은 상 감사하다". Newsis. September 22, 2020. Архивласан огноо April 30, 2022. Татаж авсан: October 14, 2020.
  12. Park, Yoon-jin (December 30, 2022). 아스트로 측 "차은우·문빈·진진·윤산하 재계약, 라키 협의 중·MJ 추후 논의" [공식] [Astro side "Cha Eun-woo, Moon Bin, Jin Jin, Yoon San-ha renewal of the contract, discussing Rocky and MJ later" [Official]] (солонгос хэлээр). MyDaily. Архивласан огноо December 30, 2022. Татаж авсан: December 30, 2022 – via Naver.
  13. 13.0 13.1 [단독] 아이돌 그룹 아스트로 멤버 문빈 자택서 숨진채 발견 [[Exclusive] Idol group Astro member Moonbin found dead at home]. Yonhap News Agency (солонгос хэлээр). April 20, 2023. Архивласан огноо April 19, 2023. Татаж авсан: April 20, 2023.
  14. "Kpop band ASTRO member Moon Bin found dead in his home at 25, fans in shock". Mid-day (англи хэлээр). April 19, 2023. Архивласан огноо April 19, 2023. Татаж авсан: April 20, 2023.
  15. Skinner, Tom (April 19, 2023). "Moonbin, member of K-pop band ASTRO, dies aged 25". NME. Архивласан огноо April 20, 2023. Татаж авсан: April 20, 2023.
  16. Hwang, Soo-yeon (April 20, 2023). 아스트로 문빈, 자택서 사망 ... 향년 25세 "빈소 아산병원에 마련" [Astro's Moonbin found dead at his home ... He was 25 years old, "arrangements are being made at the Asan Medical Center"]. Xports News (солонгос хэлээр). Архивласан огноо April 20, 2023. Татаж авсан: April 19, 2023.
  17. Garcia, Thania (April 19, 2023). "Moonbin, Member of K-Pop Boy Band Astro, Found Dead at 25". Variety (magazine). Архивласан огноо April 19, 2023. Татаж авсан: April 19, 2023.
  18. Jung, Tae-yoon (April 21, 2023). "마지막길, 아름답게 보낼 수 있게"…故 문빈, 발인과 장지 비공개 ["Let the last days be beautiful."...The late Moon Bin will have an undisclosed departure and burial place]. Dispatch (South Korea) (солонгос хэлээр). Архивласан огноо April 21, 2023. Татаж авсан: April 21, 2023 – via Naver.
  19. Kim, Ji-hye (April 21, 2023). 판타지오 측 "故 문빈 유가족 뜻 따라 발인식·장지 비공개"[전문] [Fantagio's statement "The late Moon Bin's bereaved family wishes to keep his burial and funeral private" [Full text]]. K-Pop Herald. Архивласан огноо April 21, 2023. Татаж авсан: April 21, 2023 – via Naver.
  20. Peaks on the Circle (formerly Gaon) Download Chart:
  21. "Boys over Flowers - Cast (Korean Drama, 2008, 꽃보다 남자)". Архивласан огноо April 21, 2023. Татаж авсан: April 21, 2023.
  22. '열여덟의 순간' 문빈 '성인된 후 첫 작품, 잊지 못할 경험' 종영 소감. News1 (солонгос хэлээр). September 11, 2019. Архивласан огноо October 17, 2020. Татаж авсан: October 12, 2020.
  23. [열여덟의 순간] 등장인물 소개. JTBC (солонгос хэлээр). Архивласан огноо October 17, 2020. Татаж авсан: October 12, 2020.
  24. "서강준·최유정·옹성우 지원사격" ... 서프라이즈U, '아이돌 권한대행' 포스터 공개. OSEN. July 4, 2017. Архивласан огноо October 12, 2020. Татаж авсан: October 14, 2020.
  25. [공식] 차은우, 웹드라마 '소울플레이트' 출연..오는 25일 최초 공개. The Seoul Economic Daily (солонгос хэлээр). October 21, 2019. Архивласан огноо August 12, 2020. Татаж авсан: January 10, 2024.
  26. 아스트로 문빈, 오늘(15일) '노빠꾸 로맨스' 카메오 등장 ... 이다연 첫사랑 役. OSEN. December 15, 2020. Архивласан огноо December 15, 2020. Татаж авсан: December 15, 2020.
  27. "EP6 | (With Sub) 열애설이 났는데 그 주인공이 나…라고📸?". YouTube. November 27, 2021. Архивласан огноо April 15, 2023. Татаж авсан: April 23, 2023.