Jump to content

NLA Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

NLA Их Сургууль (норвегоор: NLA Høgskolen) нь Норвегийн Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Агентлагаар магадлан итгэмжлэгдсэн, хувийн Христийн шашны их сургууль юм. Энэхүү сургууль нь ойролцоогоор 2,000 оюутан, 200 ажилтантай бөгөөд гурван салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үүнд нь: Берген дэх NLA Коллеж, Кристиянсанд хот дахь Гимлеколлен NLA Коллеж, Осло хотын Стаффельдцгат NLA Коллеж юм. Тэдгээрийн дундаас Берген дэх салбар хамгийн том бөгөөд сургуулийн төв оффис нь тэнд байрладаг байна. Осло болон Кристиянсанд хот дахь коллежууд нь 2013 оны 1-р сарын 1-нд NLA Их Сургуультай нэгдсэн.

NLA Их Сургууль нь Норвегид бага ангийн багш бэлтгэдэг цорын ганц хувийн их сургууль юм. Энэ хөтөлбөрийг тэд Берген хотод мөн санал болгодог бөгөөд тус хотод мөн сургуулийн өмнөх боловсролын багшийн сургалт, боловсрол судлал, соёл хоорондын ойлголцол, теологи / практик теологи ба удирдлагын бакалавр болон магистрын хөтөлбөрүүд олгох хичээлүүдийг ордог. Осло хотод Хауге Менежментийн Сургуулийн хүрээнд эдийн засгийн бакалаврын зэрэг, мөн хөгжим гүйцэтгэл болон практик теологийн бакалаврын зэрэг олгох сургалтууд явагддаг. Гимлеколлен дэх салбарт сэтгүүл зүйн бакалавр болон магистрын зэрэг, соёл хоорондын харилцаа, харилцаа ба амьдралын чиг баримжаа, мэдээлэл ба харилцааны ажил зэрэг чиглэлээр бакалаврын болон нэг жилийн хөтөлбөрүүд санал болгодог.