Odoo

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Odoo
Odoo Official Logo.png
Odoo ent.png
Анх бүтээсэн Фабиен Пинкаэрс
Хөгжүүлэгч Odoo S.A.
Анхны хувилбар 2 сарын 2005 (2005-02)
Тогтвортой хувилбар 10.0 / 10 сарын 5, 2016 (2016-10-05)
Урьдчилсан хувилбар одоогийн мастер хувилбар / өдөр бүр
Бичигдсэн хэл Python, JavaScript, XML
Үйлдлийн систем Linux, Unix-like, OS X, Windows
Төрөл ERP, CRM, Accounting, CMS
Лиценз "Нийтийн" хувилбар: GNU Lesser General Public License v3
"Байгууллага" хувилбар: Proprietary license
Вэб хуудас odoo.com

Odoo бол бүгд-нэг-дор менежментийн програм хангамж бөгөөд байгууллагын удирдлагын бүрэн гүйцэд програмуудын цуглуулга юм. Odoo-н шийдэл нь жижиг болон дунд бизнесүүдэд тохиромжтой ч, жижиг болон том компаниудад ижилхэн таардаг. Odoo нь CRM(Хэрэглэгчийн Харилцааны Менежмент), Вебсайт/онлайн худалдаа, төлбөр тооцоо, нягтлан бодох, үйлдвэрлэл, агуулах, төслийн менежмент зэрэг бизнесийн бүх хэрэгцээг хооронд нь утасгүй холбож хангадаг бүгд-нэг-дор бизнесийн програм хангамж юм.[1]

Odoo - н гурван төрлийн шийдэл байдаг; Odoo Байгууллага, Odoo Онлайн SaaS (Програман үйлчилгээ), Odoo Нийтийн хувилбар. Байгууллагын хувилбар нь өөрийгөө зохион байгуулдаг. Энэ нь бүх апп - уудыг багтаадаг ба төлбөр нь хамгийн багадаа 5 хэрэглэгчтэйгээр, хэрэглэгч тус бүрд жилийн $360 - с эхлэдэг.[2] Odoo Онлайн хувилбар нь үүлэн орчин дээр ажилладаг бөгөөд эхний нэг апп - ыг хязгааргүй тооны хэрэглэгчид дангаар нь үнэгүй санал болгодог. Анхны апп-ын дараагаас эхлээд хэрэглэсэн апп болон хэрэглэгчийн тоогоор сар бүрээр бүртгэлийн тогтмол үнэ тооцогдоно.[3] Нийтийн хувилбар нь нээлттэй эхийн хувилбар юм. НээлттэйТөслийн бүтэц болон үндсэн ERP (Байгууллагын хэрэглээний програмуудын нэгтгэл) модулиудын эх кодыг Белгиэс гаралтай Odoo S.A. зохион байгуулдаг. Хамгийн сүүлийн үеийн Нээлттэй Эхийн хувилбар нь 8.0 (LTS) байсан бөгөөд AGPLv3 лицензтэйгээр GitHub дээр тавигдсан байдаг.[4] Оdoo нь хамгийн алдартай нээлттэй эхийн ERP систем юм.[5]

Эх кодын модель[засварлах | edit source]

Байгуулагдсанаасаа хойш Odoo S.A буюу OpenERP S.A нь програм хангамжаа Нээлттэй Эхтэйгээр гаргаж байсан ч, 9.0-р хувилбараас эхлээд компани нь нээлттэй суурь модель руу шилжсэн. Үүнд бүртгэл дээр суурилсан хувийн Байгууллагын програм, үүлэн дээр суурилсан SaaS болон багасгасан нийтийн хувилбарууд орно.

Бүлэг ба сүлжээ[засварлах | edit source]

Odoo-г илүү өргөн дэлгэр хэрэглэх, боломжуудын хамтарсан хөгжүүлэлтийг дэмжих зорилготойгоор 2013 онд ашгийн бус Odoo Олон нийтийн Холбоо[6] байгуулагджээ. Энэ байгууллага нь хувь хүн болон компаниас бүрдсэн 150 давсан тооны гишүүнтэй. Гэсэн хэдий ч, Odoo бүлэгт хувь нэмрээ оруулдаг 20,000-с олон хүмүүс байдаг. Odoo S.A. нь үйлчилгээний компани байхаас програм хангамж нийтлэх болон SaaS бизнест илүү анхаарлаа хандуулах болсон. 700 давсан албан ёсны түншүүд болон нэгтгэгчүүдээс[7] бүрдсэн дэлхий нийтийн идэвхитэй бүлэг ба сүлжээ нь захиалгат програмчлал, дэмжлэг ба бусад үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Модулиуд / бүрэлдэхүүн хэсгүүд[засварлах | edit source]

Odoo - н үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь НээлттэйТөсөл[8] бүтэц, гучаад суурь модулиуд (албан ёсны модулиуд ч гэдэг), 3000 - с олон бүлгийн модулиуд юм.

Боловсролын хэрэглээ[засварлах | edit source]

Odoo - г их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт[9] оруулдаг бөгөөд Францад энэ нь Word, Excel, PowerPoint шиг бакалаврын зэрэгт зайлшгүй сурах ёстой хичээлүүдийн нэг болсон.[10] OpenERP[11] нь заах аргад тус болохоор, өмчийн системд тохирсон өөр хувилбар байж болохыг туршилтан сургалтын аргыг судалж үзсэний дүнд тогтоожээ. Odoo нь мөн Odoo Боловсрол нэртэй бүхэлдээ үнэгүй хөтөлбөр санал болгодог. Энэ нь хичээлийн зорилгоор багш нар болон/эсвэл оюутнуудад Odoo өгөгдлийн сан үүсгэх боломжийг олгодог.[12]

Номнууд, нийтлэлүүд[засварлах | edit source]

Odoo - н талаар хэд хэдэн ном[13] бичигдсэн байдаг бөгөөд зарим нь нягтлан бодох бүртгэл[14] эсвэл хөгжүүлэлт[15] зэрэг тодорхой салбаруудыг хамарсан байдаг.

Шагналууд[засварлах | edit source]

Odoo нь хэд хэдэн шагнал авсан бөгөөд үүнээс дурьдвал дарааллаад 4 жилийн дотор Trends Gazelle, Deloitte Technology Fast 50 Award[16] болон the BOSSIE Award[17] -ыг тус тус авч байжээ.[18][19][20][21][22]

Програм хангамж ба архитектур[засварлах | edit source]

Odoo нь Python скрипт болон Postgres өгөгдлийн сан ашигладаг. Хөгжүүлэлтээ GitHub дээр хадгалдаг.

Борлуулагчийн дэмжлэг[засварлах | edit source]

Сүүлийн 3-н LTS хувилбарууд нь зэрэгцээ дэмжигддэг. Энэ нь шинэ LTS хувилбар гаргах үед хуучин нь ашиглагдахаа больдог гэсэн үг. Жишээ нь, 8.0 LTS нь 9.0 LTS, 10.0 LTS - тэй зэрэг дэмжигдэх ч, 11.0 LTS гарах үед амьдралын-төгсгөлдөө хүрэх болно.

Компаний түүх[засварлах | edit source]

Odoo -г үүсгэн байгуулагч ба өнөөгийн гүйцэтгэх захирал Фабиен Пинкаэрс нь 2005 онд анхныхаа програм хангамж болох TinyERP-г хөгжүүлж эхлэсэн юм. Түүний мөрөөдөл нь шинэлэг, нээлттэй эхийн бүтээгдэхүүнтэйгээр дэлхийн томоохон тоглогчдын нэг компани болох байсан юм. Тэгсэн хэдий ч, 3 жилийн дараанаас тэрээр "аж ахуйн салбарыг өөрчлөх" - ийг зорьж байхад нь бүтээгдэхүүний нэрэнд "бяцхан" гэдэг үг оруулах нь зохимжгүй болохыг анзаарчээ. Тэгээд нэрээ OpenERP болгож өөрчилжээ. Компани нь хурдацтайгаар хөгжиж, 2010 онд 100 давсан тооны ажилчидтай болжээ. OpenERP бүтээгдэхүүн нь хүчтэй байсан ч хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлсээр түүн дээр тавих анхаарал нь суларч, тийм ч дур татхааргүй болжээ гэж Фабиен Пинкаэрст санагджээ. Онцгой бүтээгдэхүүн санал болгохын тулд бүтээгдэхүүнээ эхний байранд тавихыг тэр хүссэн. Иймээс, компаний гол анхаарлыг үйлчилгээнээс илүү програм хангамж нийлүүлэх тал руу нь чиглүүлэх шийдвэр гарч, үүнийг дагаад бизнес модель нь хүчтэй түншийн сүлжээ ба дэмжлэгийн саналууд дээр илүү төвлөрчээ. [23] Эрчимтэй өсөлт нь компаний шинэ бодлогыг оновчтой байсан гэдгийг илтгэсэн бөгөөд 5 жилийн хугацаанд 1549% -ийн өсөлттэйгөөр Белги дэхь хамгийн хурдан хөгжиж буй компани болж 2013 онд Дэлойттэ шагналыг авчээ.[24] 2014 онд шинэ зах зээлүүдэд орж, уламжлалт ERP тоглогчдын хязгаарыг давах боломжийг олгосон шинэ технологийг хөгжүүлсэн нь компанид хувьсгал авчиржээ. OpenERP нь зөвхөн ERP байхаа больсон тул нэрээ солих цаг болсон тул 2014 оны 5-р сард компани нь нэрээ Odoo болгож өөрчилсөн нь ямар ч чиглэлд хөгжих боломжийг олгожээ.[25] Компани нь хөгжсөөр байсан ба 2015 онд Odoo - г Инк. Сэтгүүлээс Европын хамгийн хурдан өсч буй компаниудын нэгээр тодруулсан юм.[26]

Хувилбарын түүх[засварлах | edit source]

██ Хуучин хувилбар, албан ёсны дэмжлэггүй, зөвхөн бүлгэмийн дэмжлэгтэй

██ Урт Хугацааны Тогтвортой[27] хувилбар, дэмжигдсэн хэвээр байгаа

██ Хамгийн сүүлийн үеийн хувилбар

██ Ирээдүйн хувилбар

Програмын нэр Хувилбар Гарсан огноо Чухал өөрчлөлтүүд Програмын лиценз
Tiny ERP 1.0 2005 оны 2-р сар Анхны хувилбар GNU GPL
2.0 2005 оны 5-р сар GNU GPL
3.0 2005 оны 9-р сар GNU GPL
4.0 2006 оны 12-р сар GNU GPL
OpenERP 5.0 2009 оны 4-р сар GNU GPL
6.0 2011 оны 1-р сар Анхны веб клиент GNU AGPL[28]
6.1 2012 оны 2-р сар Анхны Ajax веб клиент, GTK клиентийг зогсоов GNU AGPL
7.0 2012 оны 12-р сарын 22 Веб клиент болон ашиглалтыг сайжруулав GNU AGPL
Odoo 8.0 2014 оны 9-р сарын 18 Агуулахын менежментийн системийг шинэчлэв, дэмжлэг: Вэбсайт бүтээгч, онлайн худалдаа, жижиглэнгийн худалдаа, бизнесийн ухаан GNU AGPL
9.0 2015 оны 10-р сарын 1 Нягтлан бодох бүртгэлийг шинэчлэв, Odoo Бүлгэм нь Odoo Байгууллага-аас салав [29] GNU LGPL v3
10.0 2016 оны 10-р сарын 5 Үйлдвэрлэлийг шинэчлэв GNU LGPL v3
11.0 2017 оны 10-р сарын 4 хавьцаа [30] Студио, Үйлчилгээ Дэмжлэг, Тайланг шинэчлэв [31][32] GNU LGPL v3

Нэмж унших[засварлах | edit source]

Ашигласан материал[засварлах | edit source]

  1. Odoo About Us. January 25, 2017-д хандсан.
  2. Odoo Pricing. January 25, 2017-д хандсан.
  3. Odoo Pricing. January 25, 2017-д хандсан.
  4. 8.0 on GitHub
  5. ERP Systems - Popularity Ranking Open Source. November 26, 2016-д хандсан.
  6. Odoo Community Association (OCA) website
  7. Odoo About Us
  8. (July 2013) "Comparative Study of Open ERP and its Technologies". International Journal of Computer Applications 73.
  9. Syllabus, Winter 2009. June 26, 2015-д хандсан.
  10. The Odoo Story. January 25, 2017-д хандсан.
  11. Experiential Learning with an Open-Source Enterprise System. June 26, 2015-д хандсан.
  12. Education Program.
  13. Moss, Gregory (2015). Working with Odoo. Packt. ISBN 978-1784394554. 
  14. Mader, Greg (2015). Financial Accounting with Odoo: Versions 6, 7, and 8. ISBN 1508737568. 
  15. Reis, Daniel (2015). Odoo Development Essentials. Packt. ISBN 1784392790. 
  16. Three awards for Odoo in 2013. January 25, 2017-д хандсан.
  17. InfoWorld staff (September 17, 2013). Bossie Awards 2013: The best open source applications. InfoWorld. July 27, 2015-д хандсан.
  18. staff, InfoWorld. Bossie Awards 2013: The best open source applications. July 7, 2015-д хандсан.
  19. Gene Marks (August 11, 2014). 25 Great CRM Applications You Probably Never Heard Of. Forbes. July 27, 2015-д хандсан.
  20. Jaikumar Vijayan (October 21, 2010). OpenERP aims to impress U.S. market. Computerworld. July 27, 2015-д хандсан.
  21. roxannevarza. OpenERP gets €3 million for US expansion. TechCrunch. AOL. July 27, 2015-д хандсан.
  22. James Borck, InfoWorld. Bossie Awards 2016: The best open source applications.
  23. The Odoo Story. January 25, 2017-д хандсан.
  24. How I Grew from 1 to 250 Employees in a Few Years.
  25. The Odoo Story. January 26, 2017-д хандсан.
  26. Odoo named one of fastest growing companies. January 26, 2017-д хандсан.
  27. https://doc.odoo.com/contribute/14_release_cycle
  28. https://github.com/odoo/odoo/blob/6.0/LICENSE
  29. https://www.odoo.com/blog/odoo-news-5/post/more-than-ever-odoo-has-it-all-315
  30. https://www.odoo.com/groups/community-59/community-25602005?mode=thread&date_begin=&date_end=
  31. https://www.odoo.com/blog/odoo-news-5/post/350
  32. https://www.odoo.com/forum/help-1/question/plans-for-odoo-11-110735

Гадаад холбоосууд[засварлах | edit source]

 Commons: OpenERP – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

{{en:Accounting software}}