Jump to content

One More Light

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

One More Light нь Америкийн рок хамтлаг Линкин Парк-ийн долоо дахь студийн цомог юм. Энэ нь 2017 оны 05 дугаар сарын 19-нд Warner Bros. Records болон Machine Shop-оос гарчээ. Цомгийн One More Light дуу нь цомгийн нэрээр нэрлэгдсэн анхны дуу болсон. Энэ цомог нь амиа хоролж нас барсан гоцлол дуучин Честер Беннингтон, хамтлагаа орхин гарсан бөмбөрчин Роб Боурдон нарын оролцсон сүүлийн цомог юм.

Хамтлаг цомгийг 2015 оны 09 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд хэд хэдэн студид бичүүлжээ. Продюсероор хамтлагийн гишүүн Брад Делсон, Майк Шинода нар ажилласан байна. One More Light-д хамтлагийн өмнөх цомгуудын алтернатив рок, алтернатив метал урсгалуудаас хальж, поп урсгалыг шинээр оруулж иржээ. Зочин уран бүтээлчдээр Пуша Ти, Стормзи, Киара нар оролцож, Жэй. Ар. Ротем, Жулиа Майклс, Жастин Трантер, Росс Голан, Андрев Голдстейн, Блакбэйр, Эг Вайт нартай продюсер болон дуу бичих чиглэлээр хамтран ажилласан байна.

Цомгийн эхний сингл 2017 оны 02 дугаар сарын 16-нд Киаратай хамтарсан Heavy хэмээх дуу гарсан бол дараа нь "Battle Symphony", "Good Goodbye", "Invisible" зэрэг дуунууд нь сурталчилгааны синглээр, "Talking to Myself", "One More Light" нар нь радио синглээр гарсан. Энэ цомог нь хөгжим шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээг авчээ. Хэдийгээр холимог шүүмжлэлд өртсөн ч арилжааны хувьд муугүй амжилттай байж, хэд хэдэн орнуудад нэгдүгээр байранд орсон. Мөн энэ нь хамтлагийн Billboard 200-д орсон тав дахь номер нэг цомог болсон бөгөөд бусад таван оронд Gold гэрчилгээг авсан байна.

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Nobody Can Save Me"   3:45
2. "Good Goodbye (featuring Pusha T & Stormzy)"   3:31
3. "Talking to Myself"   3:51
4. "Battle Symphony"   3:36
5. "Invisible"   3:34
6. "Heavy (featuring Kiiara)"   2:49
7. "Sorry for Now"   3:23
8. "Halfway Right"   3:37
9. "One More Light"   4:15
10. "Sharp Edges"   2:58
Нийт үргэлжлэх хугацаа:
35:19

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Австри Канад Франц Герман Ирланд Шинэ Зеланд Швецарь Их Британи
One More Light
  • Огноо: 2017 оны 05 дугаар сарын 19
  • Лэйбл: Warner Bros, Machine Shop
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах
1
3
1
1
14
2
6
4
1
4
  • АНУ: 1,000,000
  • Их Британи: 164,656
  • RIAA: Алт
  • BPI: Алт
  • BVMI: Алт
  • IFPI AUT: Алт
  • RMNZ: Алт
  • SNEP: Алт