Page-Fault Frequency

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Page-fault-ийн давтамж[засварлах | edit source]

Жишээ Зураг:9.21

Ажлын бүтцийн загвар нь амжилттай байдаг бөгөөд түүний тухай мэдлэг нь prepaging хийхэд хэрэгтэй боловч энэ нь trashingийг хянахад тохиромжгүй арга юм. Page-faultийн давтамж (PFF)-ийг хэрэглэдэг стратеги нь илүү шулуунаар явагддаг. Хамгийн гол асуудал нь хэрхэн trashingаас сэргийлэх явдал юм. Trashing нь page-faultын өндөр үзүүлэлттэй (page-fault rate) байдаг. Тиймээс бид энэхүү үзүүлэлтийг хянахыг эрмэлздэг. Хэрэв энэ нь хэтэрхий өндөр байвал процессд илүү их Frame хэрэгтэй байна гэсэн үг гэж бид ойлгодог. Үүний эсрэгээр, хэрэв page-faultийн үзүүлэлт бага байвал процесс хэтэрхий олон Frameтэй байна гэж ойлгож болно. Бид шаардлагатай page-fault үзүүлэлтэнд тохирсон дээд ба доод хязгаарыг зохиож болдог. (Диаграмм 9.21) Хэрвээ бидний авч үзсэн үзүүлэлт нь дээд хязгаарыг давбал бид процессд өөр нэг Frame байршуулдаг; хэрэв page-fault үзүүлэлт нь доод хязгаарыг хэтрэн унавал процессоос frame хасдаг. Ингэснээр, бид trashingаас хамгаалахын тулд page-faultын үзүүлэлтийг шууд хэмжиж, хянаж чадна. Ажлын бүтцийн стратегиийг ашиглах үед процессийг түр зогсоох шаардлага гарж болзошгүй. Хэрэв page-fault үзүүлэлт нь өссөн ба тэр үед сул frame байхгүй бол бид аль нэг процессийг сонгож түр зогсоох ёстой. Үүний дараа суллагдсан frameүүд нь page-faultийн өндөр үзүүлэлттэй процессууруу түгээгддэг.

АЖЛЫН БҮТЭЦ БА PAGE FAULTИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Жишээ Зураг:9.20

Процессийн ажлын бүтэц болон түүний page-faultийн үзүүлэлт нь хоорондоо шууд хамааралтай. Диаграмм 9.20-д харуулснаар, процессийн ажлын бүтэц нь өгөгдлийн сануулга болон кодны хэсгүүд нь нэг байршилаас нөгөөрүү шилжиж байдаг тул хугацааны турш өөрчлөгдөж байдаг. Процессийн (процесс нь trashing биш) ажлын бүтцийг хадгалахад хүрэлцэхүйц хэмжээний санах ой байдаг гэдгийг авч үзэн процессийн page-fault үзүүлэлт нь хугацааны турш орой болон доод хэсгийн хооронд шилжсээр байдаг. Энэхүү ерөнхий зан төлвийг диаграмм 9.22-д харууллаа. Page-fault үзүүлэлтийн орой нь бид шинэ байршил үүсгэхийг шаардах үед үүсдэг. Тэгсэн хэдий ч энэхүү шинэ байршлын ажлын бүтэц нь санах ойд хадгалагдсаны дараа page-fault үзүүлэлт нь эргээд унадаг. Процесс нь шинэ ажлын бүтэцрүү шилжихэд page-fault үзүүлэлт нь дахин орой өөд өсөөд, шинэ ажлын бүтэц нь санах ойд хадгалагдахад эргэн доод үзүүлэлтэд ирдэг. Нэг оройноос нөгөө оройг хүртэлх цагийн зай нь нэг ажлын бүтцээс өөр нэгрүү шилжсэнийг илтгэдэг.

Ашигласан материал:

- Abraham Silberschatz. Operating system concepts, 7th edition (347-348-р хуудас)