Jump to content

Riot grrrl

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Riot Grrrl нь 1990-аад оны эхээр АНУ-ын Олимпия, Вашингтон болон Номхон далайн хойд баруун бүсэд газар доорх феминист панк хөдөлгөөн эхэлсэн бөгөөд 26 орчим бусад улс оронд тархсан. Феминизм, панк хөгжим, улс төрийг хослуулсан энэ соёлын хөдөлгөөн нь ихэвчлэн феминизмийн гуравдугаар хөдөлгөөнтэй холбож үздэг ба уг хөдөлгөөнөөс гаралтай. Саяхан 2010-аад онд феминистийн дөрөв дэх хөдөлгөөний панк хөгжимд үзэгдэж байсан. Энэ төрлийг мөн инди рокоос гаралтай гэж тодорхойлдог бөгөөд панк орчин нь эмэгтэйчүүдэд уур, бухимдал, уцаар зэрэг сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэх нь хөдөлгөөнд хүч өгсөн гэж үздэг. Энэ сэтгэл хөдлөлүүд нь эрэгтэй дуучдын хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн боловч эмэгтэйчүүдийн хувьд түгээмэл биш.

Riot Grrrl дууны үгс нь ихэвчлэн хүчин, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн чиг баримжаа, арьс өнгөөр ​​ялгаварлах, эрэгтэй хүн давамгайлсан нийгэм, анархизм, анги давхарга, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дэмжих зэрэг асуудлуудыг хөнддөг. Хэвлэл мэдээллээр уг хөдөлгөөнтэй хамгийн ихээр холбогдсон хамтлагууд бол Bikini Kill, Bratmobile, Heavens to Betsy, Excuse 17, Slant 6, Emily’s Sassy Lime, Huggy Bear, Jack Off Jill (хожим Riot Goth гэсэн нэр томъёог анхлан гаргасан), Skinned Teen зэрэг хамтлагуудыг агуулдаг. Мөн Team Dresch болон The Third Sex гэх мэт queercore бүлгүүдийг хамардаг.

Онцгой хөгжмийн төрлөөс гадна Riot Grrrl нь өөрөө хийх ёс зүй, зин, урлаг, улс төрийн үйл ажиллагаа болон идэвхжүүлэлт агуулсан соёл болсон.