SAE хүрээлэн
SAE институт ( SAE ) болон SAE их сургуулийн коллеж (Австрали дахь), хуучнаар Аудио инженерийн сургууль болон SAE технологийн коллеж байсан бөгөөд мөн SAE-н нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг SAE Creative Media Education зэрэг нь бүтээлч медиа программыг дэлхий даяар олгодог коллежуудын сүлжээ юм. Австралийн Сидней хотноо 1976 онд Том Миснер гэх хүн байгуулсан ба 2012 онд SAE-г Navitas Limited гэх хувийн боловсролын үйлчилгээтэй Австрали компани худалдан авчээ.
SAE Бүтээлч Медиа Институт нь 2023 оны 12-р сарын 22-нд Их Сургуулийн коллеж болсон байна. Дээд Боловсролын Чанар, Стандартын Агентлаг (TEQSA) -ийн Их Сургуулийн коллеж төрөл нь Дээд боловсрол дахь хамгийн өндөр гүйцэтгэлтэй институтүүдэд зориулагдсан байдаг ба. 2023 оны шийдвэр нь SAE-г Австрали дахь зөвхөн 7 Их сургуулийн коллежийн элит ангилалд оруулсан ба улс даяар бүтээлч медиа боловсрол олгодгоороо цор ганц юм. [1] [2]
SAE нь Австрали болон Өмнөд Африкт өөрийн Бакалавр, Магистрын зэрэг олгох, Европт болон Миддлсексийн Их Сургуультай байгуулсан хамтын гэрээгээрээ албан ёсны эрхтэй кампусуудад диплом олгох бүрэн эрхтэй. 2013 оноос авахуулаад SAE Герман нь Folkwang Урлагийн Их Сургуультай хамтын гэрээгээр Institut für Computermusik und Elektronische Medien (Компьютер Хөгжим болон Цахилгаан Медианы Хүрээлэн)-д Мэргэжлийн Медиа Бүтээл чиглэлээр Урлаг, Уран Сайхны Магистрын зэргийг олгодог.
- ↑ "SAE is now a University College - SAE Creative Media Institute". SAE Australia (австрали-англи хэлээр). Татаж авсан: 2024-01-26.
- ↑ "Tribunal rebuke highlights Australian regulatory double standards". Times Higher Education (THE) (англи хэлээр). 2024-01-18. Татаж авсан: 2024-01-26.