SAMBA програм хангамж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

SAMBA гэж юу вэ?[засварлах | edit source]

Самба гэсэн маш олон ойлголтууд байдаг. Үүнд: Самба үйлдлийн систем, Самба сервер, Самба төсөл гэх мэт. Мөн Самба нь SMB/CIFS протокол ашиглан файл болон Принт Сервер-ийн үйлчилгээ үзүүлдэг. Самба нь бусад SMB/CIFS-ийн шийдлүүдээс ялгаатай тал нь Линукс/Юникс сервер болон Виндоуз дээр суурилсан хэрэглэгч хоорондох харилцан ажиллагааг бүрэн хангадагаараа давуу талтай юм.

Samba logo

Энэ бүгдийг нэгтгээд үзэхэд Самба бол нээлттэй эхийн үнэгүй програм хангамжийн цуглуулга гэж хэлж болно. Учир нь Самба нь GNU General Public License –ийн лицензийн эрхтэй үйлдлийн систем. Мөн Software Freedom Convervancy –ийн гишүүн. GNU General Public License гэдэг нь өргөн хэрэглэгддэг үйлдлийн системүүдэд олгодог бөгөөд ийм лицензтэй үйлдлийн системийг ашиглаж буй хувь хүн болон байгууллага нь чөлөөтэй ашиглаж болдог. Үүнд үйлдлийн системийн програм хангамжийг өөрчлөх хуулбарлах гэх зэрэг үйлдлүүд орно. Харин Software Freedom Convervancy нь 2006 онд байгууллагдсан нээлттэй эхийн програм хангамжийг дэмжин ажиллаж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Самба нь платформ дээр ажиллах чадвартай бөгөөд Microsoft Windows , Unix, Linux, IBM System 390, OpenVMS болон бусад үйлдлийн систем дээр ажиллах боломжтой.

Түүх[засварлах | edit source]

Хамгийн анхны хувилбарыг нь Австралын Үндэсний Их Сургуулийн оюутан Andrew Tridgell 1991 оны 12 сараас 1992 оны нэгдүгээр сар хүртэл хугацаанд DEC Pathworks серверийн програм хангамжинд ашигладаг сүлжээний хяналт хийх зориулалттай пакет шинжлэгч ашиглан Юникс дээр суурилсан анхны хувилбарыг нь гаргаж байжээ. Энэ үед 0.1,0.5 зэрэг хувилбарууд гарсан. Эдгээр хувилбаруудад тохирох нэрийг нь олоогүй ч Tridgell Dos Pathworks –д зориулсан Юникс файл систем хэмээн нэрлэдэг байв. 1993 онд хувилбар 1.5-г гаргасан. Энэ үед нэрийг нь smbserver болгон өөрчилсөн. Гэсэн хэдий ч тэрээр TotalNet Advanced Server гэж нэрлэсэн бүтээгдхүүнээ зараад SMBserver гэсэн нэршилийг эзэмшин Синтакс компаниас барааны тэмдэглэгээг баталгуужуулж авсан. Энэ мэтчилэн хөгжүүлсээр хувилбар 2.0 нь 1999 онд, хувилбар 2.2.0 нь 2001 оны дөрөвдүгээр сард гарсан. Самба гэх нэрийн утга нь smb протокол дээр тулгуурладаг тул хэд хэдэн сонголтуудаас Самба гэсэн нэрийг сонгон нэрлэсэн. 2003 оны 9-р сарын 23нд хувилбар 3.0.0 нь томоохон шинэчлэл хийгдэн гарч ирсэн. Самба нь домайн удирдлага биш ч гэсэн Active Directory-т гишүүнээр элсэх боломжтой болсон. Мөн дараагийн хувилбаруудад шинэ боломжийг нээж өгсөн.

SAMBA Хувилбаруудын түүхэн он цаг

Шинж чанар[засварлах | edit source]

Самба нь Юникс үйлдлийн системтэй компьютер болон Microsoft Windows үйлдлийн системтэй компьютерүүдийн хооронд файл болон принт үйлчилгээг үзүүлдэг. Ингэхийн тулд хэд хэдэн протоколуудыг ашигладаг. Үүнд: Netbions, SMB, CIFS, DCE/RPC, WINS, SAM, LSA, NTLM, DFS сервер

Удирлага болон Тохиргоо[засварлах | edit source]

Самбагийн 2тын пакетууд нь ихэнх Юникс/Линуксийн тархацуудад суугдсан байдаг. Зарим хэрэгтэй пакетуудыг www.samba.org сайтаас авч болно. Самбаг суулгахдаа хамгийн эхлээд өөрийн үйлдлийн системд хэрхэн суулгах талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Самбагийн тохиргооны файл нь smb.conf гэж хадгалагддаг ба ихэвчлэн /etc/samba/smb.conf эсвэл /usr/local/samba/lib/smb.conf гэсэн хавтасанд суусан байдаг. Та SWAT зэрэг вебд суурилсан график хэрэгсэл ашилан Самбаг өөрчилж болно. Самба нь ерөнхийдөө 2 эсвэл 3н димоноос бүрддэг. Димон нь үйлчилгээ үзүүлэгчийн ард ажилладаг Юниксийн програм юм. Жишээ нь httpd гэж нэрлэгддэг Апача сервер юм. Самба сервер нь дараах димонуудаас бүрдэнэ. • Nmbd – Энэ нь бүх бүртгэл болон шийдэгдсэн хүсэлтийг зохицуулдаг. Сүлжээний чиглэлд оролцдог хэрэгсэл болдог. Мөн UDP дээр суурилсан. Энэ димоны эхний комманд нь Самбаг ажилуулж эхлэхэд оролцдог. • Smpd – Энэ нь TCP/IP дээр суурилан файл болон хэвлэх үйлчилгээний бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг. Мөн локал талын танилт баталгаажуулалтыг удирддаг. Nmbd димон ажиллаж эхлэсэн бол ажиллаж эхлэх ёстой байдаг. • Winbindd – Энэ димон нь Самба Виндоуз NT4 эсвэл ADS домайний гишүүн болоход л ажиллаж эхлэсэн байх шаардлагатай. Энэ димон нь idmap UID файлыг smb.conf дотроос шалгадаг. Эдгээр параметрүүдийг зааж өгөөгүй бол ажиллаж эхлэдэг. SWAT бол Самбагийн тохиргоог хөнгөвчлөх үүднээс хийгдсэн вебд суурлсан интерфэйс юм. Зарим тохиолдолд SWAT нь платформ дээр бүрэн эхээрээ суугдаагүй тохиолдол байдаг ч энэ нь салангид суусан гэсэн үг юм. SWAT-ийг ажиллуулахын тулд веб хөтөчөө нээгээд http://localhost:901/ гэж дуудан ажилуулаарай. SWAT нь ямар ч IP холбогдсон төхөөрөмж дээр хөтөч ашиглаж орж болно.

SMB бол файл түгээх, принт үйлчилгээ, сериал портууд, компьютер хоорондын харилцаа холбоогоор дамжигдах мейл зэргийг солилцоход ашигладаг протокол юм. SMB (Server Message Block) –ийг анх 1985 онд IBM-ийн баримт бичигт тэмдгэлсэн бөгөөл маш олон тооны өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн олон жилийн түүхтэй хэдий ч тийм ч хуучны протокол биш. SMB нь клинт серверийн хооронд хүсэлт болон хариуг илгээдэг.

Энэ зурагт SMB хүсэлт болон хариуны ажиллагааг харуулсан байна.Эхлээд хэрэглэгчээс серверлүү хүсэлт явуулаад дараа нь серверээс хэрэглэгчид хариуг явуулна.

SMB загвар нь нууцлалын 2 түвшинтэй. • Share level – Хамгаалалт нь сүлжээний энэ түвшинд хийгддэг. Шэйрлэхэд нууц үг шаардлагатай. Хэрэглэгч нь зөвхөн нууц үгээ шэйрлэсэн бүх файлруу хандахад л ашигладаг. Core болон CorePlus протоколуудад ашиглаж болон хамгийн анхны нууцлал хангах загвар байсан. • User level – Энэ түвшин нь хэрэглэгчийн хандах эрхэд суурилсан бөгөөд шэйрлэсэн файл бүрт хэрэглэдэг. Хэрэглэгч бүрийг серверээс баталгаажуулсны дараа нэвтэрч орно. Нэвтэрч орох үед хэрэглэгчид UID өгөгдсөн байх ба серверлүү хандалтын дарааллыг илгээсэн байх ёстой.

CIFS(Common Internet File System) протоколыг хол зайд байгаа сүлжээний админ Microsoft үйлдлийн систем ашиглан файл болон принт үйлчилгээг шэйрлэхэд ашигладаг. Самба нь дээр дурдсанчлан Юникс болон Виндоуз үйлдлийн системийг холбох боломжийг олгодог. Мөн CIFS дэмжигдсэн сервер болон клинт талын харилцаа холбоог дэмжин ажилладаг.