Jump to content

SUNY Политехник Институт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

SUNY Политехник Институт

[засварлах | кодоор засварлах]

Нью-Йоркийн Мужийн Их Сургууль Политехник Институт (State University of New York Polytechnic Institute) нь Нью-Йорк мужийн Марси хотод байрладаг улсын (олон нийтийн) их сургууль юм. Энэ нь Нью-Йоркийн Мужийн Их Сургуулийн (SUNY) бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд техникийн чиглэлээр мэргэшсэн институтын үүргийг гүйцэтгэдэг.

Энэ их сургууль нь анх SUNY Технологийн Институт нэртэй байсан бөгөөд Нью-Йорк мужийн Утика хотын шуудангийн хаягтай. 1987 онд байгуулагдсан. SUNY Poly нь Дээд Боловсролын Дунд Атлантын Комиссоос (Middle States Commission on Higher Education) албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургууль юм.

Их сургууль нь инженерчлэл, инженерийн технологи зэрэг чиглэлүүд болон бизнесийн удирдлага, технологи, сувилахуй, дизайн, мэргэжлийн судлал, урлаг ба шинжлэх ухааны зэрэг төрөл бүрийн хөтөлбөр, бакалавр ба магистрын зэрэг олгох сургалттай. Мөн таван төрлийн докторын зэрэг хамгаалуулах боломжтой.

Энэ сургууль 2014 онд SUNY Технологийн Институт (Утика дахь) болон Albany хот дахь Нью-Йоркийн Их Сургуулийн бүрэлдэхүүн хэсэг байсан Наношинжлэх ухаан ба Инженерчлэлийн Коллежийг нэгтгэснээр одоогийн нэр болох Нью-Йоркийн Мужийн Их Сургууль Политехникийн Институт нэртэй болсон. Уг нэгтгэлээр Урлаг ба Шинжлэх Ухааны Коллеж, Инженерийн Коллеж, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Коллеж, Бизнесийн Удирдлагын Коллеж, Наношинжлэх Ухаан ба Инженерийн Коллежүүд үүссэн байдаг