Saudi Aramco

Saudi Aramco буюу Саудын Арамко (араб: أرامكو السعودية ʾArāmkō al-Saʿūdiyyah), бүтэн нэр нь Саудын Арабын газрын тосны групп, өмнө нь Саудын Арабын газрын тосны компани байсан бөгөөд Саудын Арабын үндэсний газрын тосны олон нийтийн компани юм. Газрын тосны үйлдвэрлэл, нөөцөөрөө дэлхийн хамгийн том газрын тосны компаниудын нэг бөгөөд дэлхийн газрын тосны нөөцийн ойролцоогоор 12%, үйлдвэрлэлийн 10%, экспортын 14%-ийг эзэлдэг. Энэ нь Саудын Арабын засгийн газрын орлогын 80% хүртэлх бүрдүүлдэг эх үүсвэр нь болдог байна.
Дахран хотод төвтэй тус компани нь 2025 оны дэлхийн хамгийн том компаниудын Forbes Global 2000 жагсаалтад 4-рт (орлогоороо 3-рт, цэвэр ашгаар 2-рт, хөрөнгийн хэмжээгээрээ 67-р байр, зах зээлийн үнэлгээгээр 6-рт) бичигджээ. 2019 болон 2022 онуудад дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани байсан (зах зээлийн үнэлгээ тус тус 1.7 их наяд ам.доллар, 2.43 их наяд ам.доллар байсан).
Түүх
[засварлах | кодоор засварлах]1932 оны 9-р сард Саудын Араб улс байгуулагдсан; АНУ тус улсыг хүлээн зөвшөөрч Саудын Арабын хаан Абдулазиз Аль Сауд болон Америкийн газрын тосны компани болох "Standard Oil of California" Калифорнийн Стандарт Ойл (одоогийн Chevron)-ын хооронд концессын гэрээ байгуулсан юм. Арабын хойгийн зүүн хэсэгт геологийн хайгуулын концессыг Сент Жон Филбигийн идэвхтэй оролцоотойгоор авсан.
1933 оны 11-р сард Калифорнийн Арабын Стандарт Ойл Компани байгуулагдаж, 1936 онд Texaco компани 50%-ийн хувьцааг эзэмшсэн. Анхны газрын тос 1938 оны 3-р сард нээгдсэн бөгөөд тэр жилдээ анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн Рас-Таннура боомтоор дамжуулан экспортлож эхэлсэн байна. 1944 онд компанийн нэрийг "Arabian American Oil Company" буюу Арабын Америкийн газрын тосны компани (Aramco) болгон өөрчилж, төв байр нь Сан-Францискод байрладаг болсон. Дэлхийн хоёрдугаар дайн газрын тосны асар их стратегийн ач холбогдлыг харуулсан бөгөөд түүний төгсгөлд АНУ-ын ихээхэн хэмжээний нөөц Арабын хойг дахь газрын тосны олборлолтыг өргөжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд энэ нь 5 жилийн хугацаанд 25 дахин нэмэгдсэн (1944 онд өдөрт 20,000 баррель байсан бол 1949 онд 500,000 баррель болсон).
1959 он гэхэд газрын тосны олборлолт өдөрт 1.2 сая баррельд хүрч, Гавар, Саффаниа ордуудыг нээсний ачаар батлагдсан нөөц 50 тэрбум баррельд хүрсэн байна. 1972 оны 3-р сард Саудын Арабын засгийн газар Aramco-ийн 20%-ийн хувьцааг эзэмшиж, 1980 онд энэ хувьцааг 100% болгон нэмэгдүүлсэн. Америкийн дөрвөн компани бүгд 20 гишүүнтэй захирлуудын зөвлөлд тус бүр 3 суудалтай байсан ч газрын тосыг тэдний сүлжээгээр дамжуулан зарсаар байв. 1980 онд өдөрт 9.9 сая баррель үйлдвэрлэлийн дээд хэмжээнд хүрсэн. Газрын тосны борлуулалтаас олсон ашгийг дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн: 1975 онд Master Gas System (MGS) хийн хоолойн системийн барилгын ажил эхэлсэн бөгөөд 1977 онд Saudi Consolidated Electric Company гэх охин компани байгуулагдсан (1983 онд бие даасан).
1988 оны 11-р сард тус компани нэрээ Арабын Америкийн газрын тосны компаниас Саудын Арабын газрын тосны компани болгон өөрчилж, төв байраа Дахран руу нүүлгэж, Али Наими тэргүүн болсон (өмнө нь зөвхөн Америкчууд удирдаж байсан). Персийн булангийн дайны үеэр (1991) Саудын Арамко үйлдвэрлэлээ өдөрт 10 сая баррель хүртэл нэмэгдүүлж, боловсруулах хүчин чадал нь мөн хурдацтай өргөжсөн. 1993 онд Саудын Арабын газрын тос боловсруулах болон газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын бүх хөрөнгийг тус компанид нэгтгэж, нэгдсэн газрын тосны компани болсон. 1990-ээд оноос хойш газрын тосны экспортынхоо нэмэгдсэн хэсгийг Ази (Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг) руу чиглүүлж байна.
2018 онд Саудын Арабт хий, газрын тос олборлох Saudi Aramco компанийн мөнхийн эрхийг 40 жил болгож хязгаарласан. 2018 онд "Saudi Aramco" компани нийт 355.9 тэрбум долларын орлогоор 111 тэрбум долларын ашиг олж, дээд амжилт тогтоосон.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Тус компани нь Саудын Арабт газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг хянадаг бөгөөд орчин үеийн газрын тос, байгалийн хийн боловсруулах үйлдвэрүүдийг эзэмшдэг. Тус компани нь Хятад, Япон, Филиппин, Бүгд Найрамдах Солонгос, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, АНУ, Их Британид салбар, хамтарсан үйлдвэр, охин компаниудтай. Тус компани орчин үеийн супертанкеруудын флоттой бөгөөд OPEC (англи. The Organization of the Petroleum Exporting Countries)-д мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.
Saudi Aramco-ийн 2025 оны байдлаар батлагдсан нүүрсустөрөгчийн нөөц нь 247.2 тэрбум баррель газрын тосны эквивалент байсан бөгөөд үүнээс 186.5 тэрбум баррель нь газрын тос, хийн конденсат, 26.2 тэрбум баррель нь байгалийн хийн шингэн, үлдсэн хэсэг нь байгалийн хий (6 их наяд куб метр) байв. 2018 оны эцсийн байдлаар хамгийн том ордууд нь Гавар (58.3 тэрбум баррель), Саффаниа (34 тэрбум баррель), Зулуф (31.3 тэрбум баррель), Хурайс (21.4 тэрбум баррель), Шайба (14.9 тэрбум баррель), мөн Абкайк, Берри, Манифа, Абу Сафа, Ферейдун-Маржан, Катиф байв.
Саудын Арамко нь 18,000 шатахуун түгээх станцад газрын тосны бүтээгдэхүүний шууд нийлүүлэгч бөгөөд үүнээс АНУ-д 4,700, Өмнөд Солонгост- 4,500, Японд- 5,875, Пакистанд- 1,275, Хятадад -925, Чилид -300, Саудын Арабт -185, Филиппинд -175 байдаг.
| 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | 2024 | 2025 | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ашиг | 505 | 840 | 1194 | 1106 | 768 | 1347 | 2266 | 1856 | 1802 | 1671 |
| Цэвэр ашиг | 49,7 | 284,6 | 416,5 | 330,7 | 183,8 | 412,4 | 597,2 | 452,8 | 393,9 | 348,0 |
| Активууд | 940 | 1103 | 1347 | 1494 | 1914 | 2163 | 2493 | 2478 | 2424 | 2552 |
| Хөрөнгө | 735 | 826 | 1028 | 1046 | 1101 | 1281 | 1449 | 1535 | 1458 | 1492 |