Jump to content

Siemens

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сименс компаний таних тэмдэг
Вернер фон Зименс

Siemens AG (Siemens AG, герман. Siemens Aktiengesellschaft — Siemens Хувьцаат нийгэмлэг) - цахилгаан инженерчлэл, электроник, эрчим хүчний тоног төхөөрөмж, тээвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Германы конгломерат бөгөөд аж үйлдвэр, тээвэр, харилцаа холбооны төрөл бүрийн чиглэлээр мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг олон нийтийн компани. Төв байр нь Мюнхен болон Берлин хотод байралдаг, Siemens болон түүний охин компаниуд дэлхий даяар ойролцоогоор 320,000 хүнийг ажиллуулдаг байна. Компани 2023 онд дэлхийн хэмжээнд 78 тэрбум еврогийн орлоготой бөгөөд зах зээлийн үнэлгээгээр Германы хоёр дахь том компани болоод байна.

Хагас дамжуулагч үйлдвэрлэгч "Infineon Technologies" (1999), "Siemens Mobile" (2005), "Gigaset Communications" (2008), фотоникийн бизнес "Osram" (2013), "Siemens Healthineers" (2017) болон "Siemens Energy" (2020) компани нь хуваагдахаас өмнө Siemens-ийн нэг хэсэг байсан бизнесийн гол нэгжүүд юм.

Компанийг үүсгэн байгуулагч нь Вернер фон Зименс байсан. Тэрээр Иоханн Георг Халске-тэй хамт 1847 оны 10-р сарын 12-нд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Telegraphen-Bauanstalt Siemens & Halske компанийг үүсгэн байгуулж, цахилгаан телеграфаас гадна нарийн механик, оптикийн чиглэлээр өргөн хүрээний ажил эрхэлж, цахилгаан эмнэлгийн хэрэгслийг бий болгосон юм. Тус компани нь Вернер Зименсийн үеэл, Хууль зүйн зөвлөлийн гишүүн Иоганн Георг Зименс-ээс санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд тэрээр байр түрээслэх зардал, ажилчдын цалин хөлс, багаж хэрэгсэл, шаардлагатай материал худалдан авахад зарцуулсан урсгал зардалд зориулж 6842 талерын анхны хөрөнгө оруулсан байдаг юм.

Санхүүгийн үзүүлэлтүүд. тэрбум евро
2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021
Эргэлт 64,24 69,58 70,05 68,98 73,52 74,09 72,78 71,23 75,64 79,64 82,86 55,54 56,80 55,25 62,27
Цэвэр ашиг 4,038 5,886 2,497 4,068 6,321 4,282 4,409 5,507 7,380 5,584 6,094 6,120 5,648 4,200 6,697
Актив 91,56 94,46 94,93 102,8 104,2 108,3 101,9 104,9 120,3 125,7 136,1 138,9 150,2 123,9 139,6
Өөрийн хөрөнгө 29,63 27,38 27,29 29,10 32,16 31,42 28,63 31,51 35,06 34,82 44,62 48,05 50,98 39,82 49,27