Subway

Subway (монголоор. Сабвэй) — франчайзинг зарчмаар үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны сүлжээ юм. 2011 оны байдлаар байршлын тоогоороо дэлхийд хамгийн том түргэн хоолны сүлжээ болсон юм. Уг сүлжээний хамгийн их зарагддаг гол бүтээгдэхүүн нь "шумбагч онгоц" (гонзгой урт хэлбэртэй тул ийм нэртэй) сэндвич юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1965 оны 8-р сарын 28-нд Фред ДеЛука (1947–2015) болон доктор Питер Бак (1930–2021) нар Коннектикут мужийн Брижпорт хотод анхны ресторанаа нээж, "Питийн Супер Шумбагч онгоц" (англи. Pete’s Super Submarines) гэж нэрлэжээ. Тухайн үед 17 настай байсан Фред коллежийн төлбөр төлөх хэрэгтэй байсан тул гэр бүлийн найз Питер Бак нь түүнд сэндвичийн мухлаг нээхийг санал болгосон түүхтэй. Банкнаас 1000 долларын зээл олгож, Фред Делука бизнесийг хянах эрхээ авчээ.
Хэсэг хугацааны дараа рестораны нэрээ Питийн Сабвэй «Pete’s Subway», дараа нь Сабвэй «Subway» болгон өөрчилжээ.
1974 онд тус сүлжээ 32 ресторантай байсан бөгөөд тухайн үед АНУ-д улам бүр түгээмэл болж байсан франчайзинг руу шилжих шийдвэр гаргасан бөгөөд энэ нь сүлжээгээ цаашид өргөжүүлэх зорилготой байв.
1987 онд 1000 дахь ресторан нээгдэв. 1990-ээд оны эхэн үеэс хойш Subway жил бүр 1000 гаруй шинэ ресторан нээж байжээ.
2023 оны 1-р сард тус компани худалдан авагчдыг хайхын тулд зөвлөхүүдийг хөлсөлсөн. Шинжээчдийн тооцоолсноор тус компанийг 10 тэрбум доллараар борлуулах боломжтой байсан юм.
Салбарууд
[засварлах | кодоор засварлах]2020 оны 7-р сарын байдлаар Subway нь дэлхийн 111 оронд ойролцоогоор 41,600 салбартай байсан бөгөөд бүгд бие даан үйл ажиллагаа явуулдаг байв. 2012 оны статистик мэдээллээр Subway ресторануудын дийлэнх нь дараах улсуудад байрладаг:
- АНУ - 24,129;
- Канад - 3,155;
- Их Британи - 2,300;
- Бразил - 2,200;
- Австрали - 1,400;
- Мексик - 929;
- Герман - 680;
- Энэтхэг - 521;
- Хятад - 495;
- Орос - 460;
- Өмнөд Солонгос - 418;
- Франц - 393;
- Шинэ Зеланд - 247;
- Малайз - 235;
- Колумб - 219;
- Нидерланд - 205;
- Япон - 194;
- Финлянд - 190;
- Саудын Араб — 178; Швед — 174;
- Пуэрто Рико — 167;
- Польш — 154.
Монголд
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 110 орны, 37,000 байршилд, өдөртөө 7,6 сая үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэг, дэлхийн хамгийн олон салбартай, амтат сэндвичийн Subway брэндийн анхны салбарыг Монголд Таван Богд Групп албан ёсны франчайзинг эрхтэйгээр Улаанбаатар хотод 2024 оны 7-р сарын 5-нд нээсэн байна.