Шюга (дуучин)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Suga» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Suga / 슈가
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр 민윤기 -> Мин Юнги
Төрсөн нэр Min Yoon-gi
Тайзны нэр Suga, (Agust D)
Төрсөн 1993 оны 3 сарын 9 (1993-03-09) (27 настай)
Гарал Өмнөд Солонгос, Дэгү
Хөгжмийн урсгал К-Поп, Хип хоп, R&B
Мэргэжил Рэппэр, дуучин, хөгжмийн продюсер
Идэвхтэй 2013–одоо
Студи Big Hit Entertainment
Хамтардаг уран бүтээлчид BTS
Цахим хуудас bts.ibighit.com

Шюга ("Suga, Agust D") гэх тайзны нэрээр алдаршсан Минь Юньги (сол. 민윤기, 1993 оны 3 сарын 9-нд төрсөн) нь Өмнөд Солонгосын рэппэр, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер юм. Тэрбээр хөвгүүдийн хамтлаг BTS-ын гол рэппер. 2016 оны 8 сарын 16-нд анхны mixtape AGUST D -ээ гаргаж олныг шуугиулсан. Шюга BTS-ийн 57 дууг зохиох буюу хамтран зохиож, дууг продюсэрлэжээ. 13 настайгаасаа хойш төгөлөдөр хуур тоглож эхэлсэн.

Намтар[засварлах | edit source]

Шюга Өмнөд Солонгосын Тэгү хотод 1993 оны 3 сарын 9-нд төрсөн. Нэг ахтай. Тэрбээр анх 2010 онд Big Hit Entertainment-ийн "Hit it" сонгон шалгаруулалтад 2-р байр эзэлж байсан. Тэрбээр багаасаа ая зохиох, дууны үг бичих авьяастай байсан.

Сонирхолтой баримт[засварлах | edit source]

  • Шюга ажилдаа маш дуртай.
  • Түүний хобби комик унших, тоглоом тоглох, сагс, зураг авах.
  • Шюга жаахан байхдаа гал сөнөөгч, сагсан бөмбөгчин, эсвэл хөгжимчин болохыг хүсдэг байсан.
  • Тэр заримдаа хумсаа мэрдэг зуршилтай.
  • Түүний тэжээвэр нохойг Холли гэдэг.
  • Тэр ирээдүйд сайн хоол хийдэг, хувцас сайн индүүддэг, ээжийг нь орлож чадах бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг.
  • Түүний дургүй 2 зүйл нь бүжиглэх, олон хүнтэй газар байх. Ийм ч гэлээ өдийг хүртэл хичээл зүтгэл гарган тайзнаа гал ассан үзүүлбэрүүдийг үзүүлдэг билээ.
  • Шюгагийн овог буюу Минь овог нь Өмнөд Солонгост хааны удмын хүмүүсийн овог юм. Түүний удам угсаа нь хааны удмынхан байсан гэх баримт байдаг бөгөөд Минь овогтой хүмүүс Өмнөд Солонгост цөөхөн байдаг гэнэ.