Т-34
| Т-34 | |
|---|---|
Т-34-85 дунд танк | |
| Төрөл | Дунд танк |
| Гарал үүслийн газар | Зөвлөлт Холбоот Улс |
| Үйлчилгээний түүх | |
| Хэрэглээнд | 1940–одоо |
| Хэрэглэдэг | Хэрэглэгчид |
| Дайн |
|
| Үйлдвэрлэлийн түүх | |
| Зохион бүтээгч | ХМДТ |
| Зохиогдсон | 1937–1940 |
| Нэгж үнэ | 3,094–9,000 хүн цаг[1] 130,000–429,000 рубль[2] |
| Үйлдвэрлэлд | 1940–1946 (ЗХУ), 1951–1955 (Польш), 1951–1958 (Чехословак) |
| Үйлдвэрлэсэн тоо | 84,070[3] 35,120 Т-34[3] 48,950 Т-34-85[3] |
| Хувилбарууд | Т-34 танкны хувилбарууд |
| Үзүүлэлт (1941 оны Т-34 загвар[4]) | |
| Жин |
|
| Урт | 6.68 м (21 фут 11 инч) |
| Өргөн | 3.00 м (9 фут 10 инч) |
| Өндөр | 2.46 м (8 фут 1 инч) |
| Бүрэлдэхүүн | 4 (Т-34) |
| Хуяг | Их биеийн урд хэсэг 45 мм /60° (дээд хэсэг)[5] 45 мм (1.8")/60° (доод хэсэг), Их биеийн талууд 40 мм[6]/41°(дээд хэсэг), Их биеийн ар тал 40 мм, Их биеийн дээд хэсэг 20 мм, Их биеийн ёроол 15 мм; Цамхагийн урд хэсэг 45 мм (дугуй), Цамхагийн тал 45 мм/30°, Цамхагийн арын хэсэг 45 мм, Цамхагийн орой 20 мм Загвар:Verify source |
Үндсэн зэвсэг | 76.2 мм (3.00 инч) Ф-34 |
Туслах зэвсэг | 2 × 7.62 ии (0.3 инч) ДП |
| Хөдөлгүүр | Загвар В-2-34 38.8 литр V12 Дизель хөдөлгүүр 500 морины хүч (370 кВт) |
| Чадал/жин | 18.9 морины хүч (14 кВт) / тонн (Т-34) |
| Зөөллөгч пүрш | Кристи |
| Клиренс | 0.4 м (16 инч) |
Туулах зай | Зам: 330 км (210 бээр) Замгүй: 200 км (120 бээр)[a][7] |
| Дээд хурд | 53 км/ц (33 миль/ц) |
Т-34 нь Зөвлөлт Холбоот Улсад 1940 оноос 1958 оныг хүртэл үйлдвэрлэгдэж байсан дунд оврын танк юм. 1942-1947 онуудад ЗХУ-ын Ажилчин тариаланчдын Улаан Армийн болон Зэвсэгт хүчний үндсэн танк байсан. 1944 оны эхний хагаст шинэчилсэн Т-34-85 танк үйдвэрлэж эхэлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед хамгийн олноор үйлдвэрлэж байсан танк юм.
Монгол улсад 2 удаа буюу 1944 оны сүүлээр 76-мм их буу бүхий 33 ширхэг орж ирснээс 1950-аад онд ашиглалтаас хасагдаж байснаа 1960 аад онд 85 мм-ийн их буутай нь дахин Ардын Армийн зэвсэглэлд орж сургалтанд ашиглагдаж байжээ.
Зохион бүтээсэн түүх
[засварлах | кодоор засварлах]
Хүнд танк КВ, дунд танк Т-34 ба хөнгөн танк Т-40 Улаан армийн зэвсэглэлд 1939 онд орж ирсэн ба агуу эх орны дайны хягт техникийн үндэс нь болсон юм. Дэлхийн II дайны хамгийн олон тооны дунд танкийг Т-34 гэх ба түүнийг ЗХУ-ын хөдөлмөрийн баатар Михаил Ильич Кошкины удирдсан Харьковын №183 дугаар үйлдвэрийн зохион бүтээх товчооны (Александр Александрович Морозов, Николай Алексеевич Кучеренко, Яков Ионович Барана, Василий Григорьевич Матюхин, Алексей Александрович Молоштанов, Марк Абрамович Набутовский ба бусад) хамт олон зохион бүтээжээ.
Хамгийн нэр цуутай ч бас хамгийн "үл танигдсан" танк юм. Фашист Германыг ялсан ялалтын нэг бэлгэдэл нь Т-34. Дайны эхэн үеэр Германы танк эсэргүүцэгч хэрэгслүүд түүнийг устгаж чадахгүй шахуу байлаа. Зузаан хуяг, хуягийн ер бусын налуугаар уг танк давуу талаа авсан байв. 1941 онд Германы танкуудаас Т-34 хамаагүй давуу байсанд маргах зүйлгүй. Гэхдээ хэд хэдэн "но" байлаа. Дурангийн чанар сайн биш. Танкийн дарга нь сумлагчийг хамтран хийж байсан ба орчны хяналт нь хязгаарлагдмал байлаа. Германы танкуудад дарга нь сумлагчийг хийж байгаагүйгээс өөрөө байлдааны талбарыг бүрэн хянах боломжоор илүү байв. Германы танкууд дайны турш Т-34 танкийг хурдаараа гүйцээгүй билээ. Я.Е.Вихман, И.Я.Трашутин хоёрын бүтээсэн В-2 дизель хөдөлгүүр нь уг танкийн хурдыг хийж өгсөн ба тэр түлш голдоггүй, хэмнэлттэй байжээ. Энэ танк 1943 онд Улаан армийн хамгийн олон тооны машин болсон юм. Дайны үеэр энэ танкийг долоон үйлдвэрт хийсэн ба нийтдээ 33805 ширхэг Т-34, 21046 ширхэг Т-34-85 ба тэдний шасси дээр бүтээгдсэн өөрөө явах их буу 5780 ширхэгийг тус тус үйлдвэрлэжээ.
Танкийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Сайжруулалт
[засварлах | кодоор засварлах]Германы армид хүчтэй танкууд ба танк эсэргүүцэх шинэ зэвсэг гарч ирсэн билээ. Тэдний эсрэг ганц зам байсан нь Т-34-ыг шинэчлэн 85 мм-ын буутай урт хуягийг нь зузаалах хэрэгтэй болсон юм. Ингээд шинээр үйлдвэрлэгдсэн Т-34-85 танк олноор фрондод гарч ирэн энэ машины алдар нэрийг өсгөж өгчээ.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Нэмэлт түлшний савтай Т-34 Загвар 43-ын хувьд 450 км (280 бээр) болон 260 км (160 бээр)
- Эшлэл
- ↑ Yermolov A Tankovaya promysshlenost St Petersberg (2012) х. 188
- ↑ Zaloga 2015, х. 38
- 1 2 3 Zaloga & Kinnear 1996, х. 18
- ↑ Zaloga & Grandsen 1984, х. 184
- ↑ "Specifications for T-34 model 41". WWIIVehicles.com (Англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2015-09-26. Татаж авсан: 2026-06-25.
- ↑ Zaloga 1994, х. 5
- ↑ Zaloga & Grandsen 1984, х. 184