Telegram

Telegram (эрт. грек. τῆλε —алс хол, γράμμα —бичлэг) — кроссплатформ бүхий мессенжер. 2013 онд Павел Дуров болон ах Николай Дуров нар үүсгэн байгуулагчид нь юм.
Энэхүү програм нь текст, дуут болон видео дүрстэй мессеж, мөн олон форматын хавсралт зураг, гэрэл зураг, файл солилцох боломжийг олгодог. Мөн аудио болон видео дүрст дуудлага хийх, хурал, шууд нэвтрүүлэг зохион байгуулах, хязгааргүй тооны файл хадгалах боломжтой бөгөөд суваг (микроблог) удирдан хөтлөх, робот буюу бот үүсгэх, ашиглах боломжийг олгоно. Telegram программуудыг Android, iOS, Windows, macOS болон Linux үйлдлийн системд ашиглах боломжтой.
Telegram бол Европ, Ази, Африкийн зарим оронд хамгийн алдартай шуурхай мессежийн програм юм. Павел Дуровын хэлснээр, 2023 оны эхээр Telegram WhatsApp-ийн дараа дэлхийн хоёр дахь хамгийн их хэрэглэгдэж байгаа мессенжер болжээ. 2024 оны 7-р сарын байдлаар Telegram сар бүр 950 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд хэрэглэгчдийн тоогоор Энэтхэг улс тэргүүлж байна. 2025 оны 3-р сарын байдлаар 1 тэрбум давсан хэрэглэгчидтэй болсон Telegram серверүүд дэлхий даяар хэд хэдэн дата төвд байрладаг бөгөөд төв байр нь Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрладаг.
Интернэтийн орчин дахь эрх чөлөөний төлөө идэвхтэй тэмцэж байгаа Павел Дуров Telegram мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хадгалдаг гэж мэдэгджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тооцоогоор ийм нууцлалын бодлого нь террористууд, хэт даврагчид, луйварчид, зэвсгийн болон хар тамхины наймаачдыг Telegram руу ихэд татсан байна. Surfshark-ийн мэдээлснээр Telegram-ыг 31 улсад дээрх байдлаас шалтгаалж түр болон бүрмөсөн хаагаад байгаа юм. Telegram дахь зохион байгуулалттай гэмт хэргийн мөрдөн байцаалтын дүнд 2024 онд Францад Павел Дуровыг яллах үндэслэл болжээ.