Temu
Temu (Ти́му-гэж дууддаг) — Хятадын "PDD Holdings" цахим худалдаа, арилжаа эрхэлдэг онлайн-дэлгүүр юм. Уг дэлгүүр нь бараагаа маш хямд үнээр зардаг бөгөөд голчлон шууд Хятадаас нийлүүлдэг байна. "Тимү"- гийн бизнесийн загвар нь компанийг хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй болгосон боловч худалдан авагчийн тухай мэдээллийн нууцлал, худалдааны платформын ажилтнуудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг бөгөөд зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний оюуны өмч, чанар зэрэг нь асуудал дагуулдаг байна. Энэ компани өрсөлдөгч мөн хятадын Shein компанитай хуулийн маргаанд ороод байгаа юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]"Тимү" нь Кайманы арлуудад бүртгэлтэй үндэстэн дамнасан арилжааны компани болох "PDD Holdings"-д харьяалагддаг бөгөөд удирдлаг дор ажилдаг боловч албан ёсны төв оффисын хаягаа Дублин хотод байдаг гэж заасан байдаг ажээ. "PDD Holdings" компани мөн Хятад дотроо алдартай онлайн худалдааны платформ болох "Pinduoduo"-г эзэмшдэг байна.
Тимү платформ нь 2022 оны 9-р сараас АНУ-д үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 2023 оны 3-р сараас Австрали, Шинэ Зеландад сарын дараа буюу 4-р сараас Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Их Британид ажиллаж эхэлсэн байна. Удалгүй тэд Латин Америкт үүд хаалгаа нээжээ. 2024 оны 1-р сарын 17-нд Тимү компани 49 дэх орон болох Өмнөд Африкт албан ёсоор худалдаагаа эхлүүлжээ.
2024 оны 2-р сард "Тимү" АНУ-д 100 сая идэвхтэй хэрэглэгчтэй, дэлхий даяар 130 сая гаруй хүн апп програмыг нь татаж, сар бүр 420 сая орчим хүн вэбсайтаар нь зочилдог гэсэн судалгаа байдаг ажээ.
Бизнес бүтэц
[засварлах | кодоор засварлах]"Тимү" нь Хятадын бараа нийлүүлэгчид бараа хэрэглэгчдэд очиход үйлчилдэг завсрын дистрибьютерт /дундын зуучлагчгүй/ найдалгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд борлуулах, хүргэх боломжийг олгосоны үндсэн дээр бүтээгдэхүүнийг илүү хямд үнэтэй болгодог байна. Зарим худалдагч "Тимү"-гээс бараагаа алдагдалтай зарах хэмжээнд хүртэл үнээ буулгахыг хүссэн гэж мэдэгдэж байсан. Тимү нь нийгмийн сүлжээгээр дамжуулан шинэ хэрэглэгчдийг амжилттай татан олруулсан зарим хэрэглэгчдэд мөн үнэ төлбөргүй бүтээгдэхүүн санал болгодог байна. "Тимү" дээрх онлайн худалдан авалтыг вэб хөтөч эсвэл гар утасны апп програм ашиглан хийх боломжтой байдаг бөгөөд Фэйсбүүк, Инстаграм дээр томоохон сурталчилгааны кампанит ажил явуулдаг байна.
Шүүмжлэл
[засварлах | кодоор засварлах]Зарим худалдаачид Тимү-г "хогийн сав" болгон ашигладаг бөгөөд чанар муутай, хугацаа нь дууссан, хуучирсан бүтээгдэхүүн зарахыг оролддог.
2022 оны Time сэтгүүлийн нийтлэлд бичсэнээр "Тимү"-ийн үйлчлүүлэгчид олон мянган илгээмж хүрээгүй гэсэн шүүмжлэлтэй тулгарсан, худал сурталчилгаа, зөвшөөрөлгүй төлбөрөөс үүдэн сайт дээрх бараа бүтээгдэхүүний тайлбар бодит байдалтай таарахгүй, эргээд холбогдоход хариу өгдөггүй таг болдог зэрэг асуудлууд байнга гардаг байна.