Jump to content

The Game Awards

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

The Game Awards буюу Компьютер тоглоомын шагнал гардуулах ёслол - компьютер тоглоомын салбарын ололт амжилтыг үнэлдэг, жил бүр зохион байгуулагддаг шагнал гардуулах ёслол юм. Тоглоомын шагнал гардуулах ёслол нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихэд татдаг бөгөөд жилийн төгсгөлд болдог томоохон хэмжээний шоу юм. Тоглоом хөгжүүлэгчдэд шагнал гардуулахаас гадна ёслолын ажиллагаанд хөгжмийн тоглолт, тоглоомын салбарын янз бүрийн зүтгэлтнүүдийн илтгэл, шинэ тоглоомуудын зарлал, трейлерүүд багтдаг байна.

Хуучин шагнал гардуулах ёслол нь голчлон тоглоомуудад төвлөрдөг байсан бол Компьютерын тоглоомын шагнал гардуулах ёслол нь хөгжүүлэгчид, компьютер тоглоом болон киберспортын салбарын зүтгэлтнүүд, мөн тоглоомын нийгэмлэгүүдэд илүү их ач холбогдол өгдөг болсон.

Шагнал хүртэгсэдийг сонгодог анхны шинжээчдийн Зөвлөлд Кожима Хидэо (Kojima Productions-ны тэргүүн), Мартин Трэмбей ( Warner Bros. Interactive Entertainment-ын тэргүүн), Питер Мур (Electronic Arts-ийн гүйцэтгэх захирал), Фил Спенсер (Microsoft дахь Xbox-ийн хэлтсийн дарга), Режи Фис-Эме (Nintendo of America-гийн тэргүүн), Шон Лэйден (Sony Computer Entertainment America-ийн захирал), Ив Гиймо (Ubisoft-ийн ерөнхий захирал) болон Valve, Rockstar Games-ийн төлөөлөл ордог.

Ёслолын ажиллагаа Он сар өдөр Жилийн тоглоом Болсон газар Үзэгчдийн тоо (сая)
2014 2014.12.05 Dragon Age: Inquisition The AXIS 1,9
2015 2015.12.03 «The Witcher 3: Wild Hunt» Microsoft Theater 2,3
2016 2016.12.01 Overwatch 3,8
2017 2017.12.07 The Legend of Zelda: Breath of the Wild 11,5
2018 2018.12.06 God of War 26,2
2019 2019.12.12 Sekiro: Shadows Die Twice 45,2
2020 2020.12.10 The Last of Us Part II онлайн-арга хэмжээ 83
2021 2021.12.09 It Takes Two Microsoft Theater 85
2022 2022.12.08 Elden Ring 103
2023 2023.12.07 Baldur’s Gate III Peacock Theater 118
2024 2024.12.12 Astro Bot 154
2025 2025.12.12 Clair Obscur: Expedition 33 -