The Hermitage - Монголын орлон тоглогчдын холбоо

The Hermitage - Mongolian Roleplay Association
Хууль эрх зүйн хэлбэрСайн дурын холбоо
Үүсгэн байгуулагч이의진

The Hermitage - Mongolian Roleplay Association ( Эрмитаж холбоо ) нь Монголын Кпоп рп бүлгүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар сайн дурын үндсэнд нэгдсэн орлон тоглогчдын холбоо юм. Үйл ажиллагааны зорилго чиглэлийн хувьд нэгж орлон тоглогчдын чөлөөт цаг өнгөрөөх орчинг бүрдүүлэх, орлон тоглолтын чанарыг нэмэгдүүлэх болон түүнтэй холбоотой олон чадварыг суулгаж хөгжүүлэхэд оршино.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эрмитаж орлон тоглогчдын холбооны анхдугаар чуулган 2017 оны 11 сарын 27-нд хуралдан тэргүүн болон бүтэц бүрэлдэхүүнээ баталсан. Холбооны нээлтийн ёслолыг 2017 оны 11 сарын 29-нд Монголд үйл ажиллагаа явуулдаг КРП бүлгүүдийг урьж зохион байгуулсан бөгөөд RProject төслийн анхны рп бүлэг YOUniverse Family-г зарлаж албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017 оны 12 сарын 22-нд Монгол улсад РП үүсч бүрэлдсэн буюу Мөрөөдлийн Ертөнц РП-н үүсгэн байгуулагдсаны 6 жилийн ойн баярыг тус рп бүлгийн орлон тоглогчдыг ахин уулзуулж зохион байгуулав. 2017 оны 12 сарын 27-нд PRroject-д нэгдэх Eternal RP-н хүсэлтийг хүлээн авч хоёр дахь рп бүлэг хэмээн зарлаж, анхны рп Юниверс болзлоо хангаснаар 3 дахь рп бүлгийн сонгон шалгаруулалт зарлаж Rookie KRP1 сарын 8-нд холбооны албан ёсны рп бүлэг болж нээлтээ хийв. Улмаар 2018 оны 2 сарын 2-нд Yelows KRPG, 2018 оны 3 сарын 25-нд Ikigai KRP хамт олон холбооны дор нээгдэн үйл ажиллагаа явуулснаар холбооны RProject тасралтгүй ажиллах нөхцлийг бүрэлдүүлсэн юм. 2019 оны 4-р сараас эхлэн хагас жилийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож, 9-р сарын 28-ны өдөр "нэг одны мөхөл шинэ ертөнцийн эхлэл болдог" гэсэн философийг сургаалаа болгосон Singularity шинж чанартайгаар үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгдэж шинэ эринийхээ нэрийг Supernova хэмээн нэрийдсэн бөгөөд 2020 оны 6 сарын 24-нд холбооны хаалтыг хийж уг эринийг өндөрлүүлэв. Мөн оны 7 сарын 29-ний өдрөөс эхлэн Эрмитаж Монголын Орлон Тоглогчдын Холбоо нь цаашид Эрмитаж (The Hermitage) нэрээр зөвхөн рп бүлгүүд гишүүн авах зориулалттай грүпийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Эрмитаж холбооны удирдах зөвлөлийг чуулганы нэр дэвших процедурын дагуу 3 сарын хугацаатай томилогдсон Тэргүүн, холбооны өдөр тутмын хэрэгт хяналт тавьж, рп бүлгүүдийн шалгалтыг 10 хоногт 1 хийдэг Хяналтын зөвлөл, холбооны ажил хэрэг явуулах чухал шийдвэр гаргахад нөлөөлөх, холбооны рп бүлгүүдтэй холбоотой зөвшөөрлийг олгодог Зөвлөх, рп хоорондын үйл ажиллагаатай холбоотой асуудал болоод холбооноос явуулж буй ажлын талаар санал гомдол хүлээн авах үүрэгтэй Зохион байгуулагч, үндсэн үүрэг чиглэлийнхээ дагуу ажилладаг албадууд, холбооны дэргэдэх рп бүлгүүдийн төлөөллүүд бүрдүүлнэ. Холбооны өдөр тутмын хэрэг явдлыг шийдвэрлэх дотоод журмыг 2018 оны 5 сарын 12-ны холбооны гуравдугаар чуулган-аар батлан түүний дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Чуулган[засварлах | кодоор засварлах]

Холбооны чуулган нь Эрмитаж холбооны дотоод журамд өөрчлөлт оруулах, тайлантай танилцах, тэргүүн болон хяналтын албыг томилох эрх бүхий хуралдаан юм.

Чуулган Огноо Тэргүүн Хяналтын албаны дарга Зөвлөх
Холбооны анхдугаар чуулган 2017 оны 11 сарын 27 Шин Вону /Seongwu/ Seo Eunkwang Kim Mingyu
Холбооны хоёрдугаар чуулган 2018 оны 1 сарын 13 Жон Жонгүг /Seongwu/ Seo Eunkwang Kim Mingyu
Холбооны гуравдугаар чуулган 2018 оны 5 сарын 12 이의진 /Seongwu/ 이준영 Park Xiyeon
Холбооны дөрөвдүгээр чуулган 2018 оны 8 сарын 13 이의진 /Seongwu/ Паг Шиёон 박지민
Холбооны тавдугаар чуулган 2019 оны 2 сарын 9 Ong Seong Woo Lee Dahee /Паг Шиёон/ -

Холбоонд харъяалагдаж буй рп бүлгүүд[засварлах | кодоор засварлах]

RProject төсөл нь орлон тоглогчдод өөрт тохирсон рп бүлгээ сонгон орох боломжийг бүрдүүлэх зорилгын дор рп нээх тохиолдолд тодорхой болзлуудыг заан, түүнийг хангасан тохиолдолд дараа дараагийн рп бүлгүүдийг нээх эрх өгдөг ба холбоо болон рп бүлгийн хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Холбооны үйл ажиллагаа орлон тоглогчдод сэтгэл хангалуун чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, авьяас чадварыг нь дэмжиж хөгжүүлэхийн тулд явагдана. Үүнтэй уялдуулан үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийн асуудлаа шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилготойгоор Гарц форум болон Реформ форум уулзалтуудыг зохион байгуулж тодорхой хэмжээний үр дүнд хүрч чадсан. Photo-editing хийх чадвартай орлон тоглогчдыг дэмжиж, монголын фото эвлүүлэг гэсэн зүйлийг таниулах зорилготойгоор Made in Mongolian RP програм, Ринювал рп бүлгийн санаачлагаар "Давхар явах гэрээ"-г туршилтын хэлбэрээр хэрэгжүүлж дүрээ 2 дахин олон хүнд таниулж, 2 дахин хөгжилтэй байх боломжийг 14 хоногийн хугацаанд гаргаж, эерэг хандлагыг дэлгэрүүлэх давалгаа бүхий олон төрлийн Wave-г Эрмитаж холбооны грүп-д зохион байгуулж, цаашлаад РП ямар ч үр ашиггүй гэсэн сэтгэлгээг багасгах зорилготойгоор YOUniverse Family-тай хамтран 10.000₮ хонжвортой фэйсбүүк уралдаан зарлаж ялагчаа тодруулан шагналаа гардуулсан. Орлон тоглолт төдийгүй хүний амьдралд хэрэгцээтэй чадваруудыг эзэмшүүлэх зорилготойгоор Champion Academy -г 21 хоногийн хугацаатай 2 удаагийн ээлжийг хичээллүүлэн, чадварлаг орлон тоглогчдод профессор зэрэг өгч үйл ажиллагаа (тоглоом) зохион байгуулах, удирдах ур чадвар, зөв харилцааны арга чадвар, дүрийн мэдээллээ хайх оддын SNS унших чиглэлийн солонгос хэл заах, албан бичиг хөтлөх зэрэг сургалтыг явуулав. Орлон тоглолтоос оюунлаг ирээдүй рүү уриан дор маш олон шинэ мэдлэг чадварт суралцуулахуйц тэмцээн уралдаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Энэ чиглэлийн анхны уралдаанаар " Hermitage Debate " тэмцээнд Карл Попперын мэтгэлцээнийг цахим хэлбэрээр зохион байгуулж мэтгэлцээний арга чадварт оролцогчдоо сургалаа. 2018 оны 10 сарын 19-ний өдрөөс эхлэн орлон тоглогчдын эрч хүч, идэвхтэй байдлыг нэмэгдүүлэн мотиваци өгөх зорилго бүхий MW Creative төслийг танилцуулж, хэрэгжүүлж эхлэв. 2020 оны Supernova буюу шинэ эрин үед орлон тоглогчдын цаг хугацааны менежментийг сайжруулж өглөөний хамгийн үнэт цагийг хувь хүний хөгжилдөө зориулах тухай сургаал бүхий "Creative Morning Marathon" эртэч уралдааныг хэрэгжүүлэв.

Нэр Нэгдсэн огноо Төлөв
Youniverse Family 2017.11.29 2020.06.08
Eternal KRP 2017.12.27 2018.07.15 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Rookie KRP 2018.01.08 2018.09.21 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Red Hat Army KRP 2017.01.04 2018.03.02 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Yelows KRPG 2018.02.02 2018.10.11 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Renewal RP 2018.03.02 2018.05.19 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Ikigai KRP 2018.03.25 2018.06.08 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
OneOhOne KRP 2018.06.11 2018.07.15 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Veronic KRP 2018.06.23 2018.07.15 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Viol-In RP 2018.06.24 2019.04.10 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
UNITED K - RP 2018.06.25 30 хоногийн оршин тогтнох хугацаа дууссан
Yamazaki - -
EUPHORIA KRP 2018.07.30 2018.08.19 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
BEAT KRP 2018.08.07 2018.10.04 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Olympus KRP 2018.08.08 2018.09.10 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Soulmate KRP 2018.08.23 Идэвхтэй
별빛Starlight KRP 2018.08.29 2019.03.08 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Insomnia KRP 2018.10.28 2019.01.01 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Felicit KRP 2018.11.11 2019.01.20 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Fearless KRP 2018.11.19 2018.12.31 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Ukiyo KRP 2018.12.20 2019.04.10 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Calico KRP 2018.12.25 2018.12.31 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Mousline RP 2019.02.10 2018.03.01 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Lunette KRP 2019.10.02 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
iD/is different/ 2019.10.19 2019.11.10 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Ocèana RP 2019.10.24 2020.02.26 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
9 ¾ 𝙺-𝚁𝙿 2019.11.10 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Genghis RP 2019.12.01 2020.01.20 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Melomanie RP 2019.12.15 2020.01.20 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
STRUT KRP 2020.01.15 2020.02.20 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Moonside 1825 KRP 2020.01.20 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Vinec LLC 2020.01.20 2020.01.20 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Cafune KRP 2020.02.02 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
134340 青 RP 2020.02.20 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
목련 K-RP 2020.02.20 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
闇 K-RP 2020.02.22 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Innsæi RP 2020.04.28 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/
Safari RP 2020.06.05 2020.06.24 /хамтран ажиллах акт цуцлагдсан/