Jump to content

The Hunting Party

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

The Hunting Party нь Америкийн рок хамтлаг Линкин Парк-ийн зургаа дахь студийн цомог юм. Продюсероор хамтлагийн гишүүд Майк Шинода, Брад Делсон нарын ажилласан уг цомгийг Warner Bros. Records болон Machine Shop-оос 2014 оны 06 дугаар сарын 17-нд гаргасан бөгөөд энэ нь тэдний Meteora (2003) цомгийн дараагийн гурван студийн цомог дээр ажиллаж байсан Рик Рубин-ы оролцоогүйгээр бүтээгдсэн анхны цомог юм.

Загварын хувьд The Hunting Party цомогт хамтлагийн өмнөх хоёр цомог A Thousand Suns (2010) болон Living Things (2012) цомгуудын электрон рок хэмнэлээс хөндийрч өмнөх ну метал хэмнэл рүү эргэн шилжсэн байна. Цомогт зочин уран бүтээлчдээр Хелмет хамтлагийн Пэйж Хамилтон, System of a Down хамтлагийн Дарон Малакиан, Rage Against the Machine хамтлагийн Том Морелло, реппер Раким нар оролцсон нь тэдний өөр уран бүтээлчидтэй хамтарсан анхны студийн цомог болж байна.

Цомог гарахын өмнө хамтлаг болон Warner Bros-оос олон сурталчилгааны тизер, ярилцлагуудыг бэлтгэн нийтэлж, дэлхий даяар онлайнаар сонсох арга хэмжээг зохион байгуулсан байна. Хамтлаг цомгийг сурталчлах зорилгоор Thirty Seconds to Mars хамтлагтай хамтран The Hunting Party Tour болон Carnivores Tour зэрэг аялан тоглолтуудыг хийжээ. The Hunting Party-аас таван синглийг гаргасан.

Энэ цомог шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан бөгөөд тэднийг хуучны цомгуудын хүнд рок хэв маяг руу эргэн шилжсэнийг нь магтсан байна. Энэ цомог нь:

  • АНУ-ын Billboard 200 жагсаалтын гуравдугаар байранд орсон.
  • Revolver-ийн 2014 оны 20 шилдэг цомог жагсаалтын дөрөвдүгээрт орсон.
  • Цомог 1 сая хувь борлогдсоноор АНУ-д Platinum-аар баталгаажсан.

Стандарт хувилбар

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Keys to the Kingdom"   3:38
2. "All for Nothing (featuring Page Hamilton)"   3:33
3. "Guilty All the Same (featuring Rakim)"   5:55
4. "The Summoning"   1:00
5. "War"   2:11
6. "Wastelands"   3:15
7. "Until It's Gone"   3:53
8. "Rebellion (featuring Daron Malakian)"   3:44
9. "Mark the Graves"   5:05
10. "Drawbar (featuring Tom Morello)"   2:46
11. "Final Masquerade"   3:37
12. "A Line in the Sand"   6:35
Нийт үргэлжлэх хугацаа:
45:12

The Hunting Party: Live from Mexico (Нэмэлт DVD)

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Intro"   2:31
2. "A Place for My Head"   2:49
3. "New Divide"   4:40
4. "Somewhere I Belong"   4:16
5. "Points of Authority"   3:21
6. "Lies Greed Misery"   2:28
7. "Lost in the Echo"   3:55
8. "What I've Done"   3:37
9. "Burn It Down"   3:54
10. "In the End"   3:29
11. "Bleed It Out"   4:51
12. "One Step Closer"   4:10
Нийт үргэлжлэх хугацаа:
41:21

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Австри Канад Франц Герман Ирланд Шинэ Зеланд Швецарь Их Британи
The Hunting Party
  • Огноо: 2014 оны 06 дугаар сарын 17
  • Лэйбл: Warner Bros, Machine Shop
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах
3
3
2
3
3
1
6
2
1
2
  • АНУ: 231,150
  • RIAA: Цагаан алт
  • BPI: Алт
  • BVMI: Цагаан алт
  • IFPI AUT: Алт
  • IFPI SWI: Алт
  • MC: Алт