The Iceman Cometh-…….(жүжиг)
The Iceman Cometh-…(жүжиг)
“The Iceman Cometh” бол 1939 онд Амеркийн жүжгийн зохиолч “ Eugene O’Neill”-н бичсэн жүжиг юм. Анх 1946 онд нийтлэгдсэн бөгөөд, “Eddy Dowling” найруулж, 1946 оны 10 дугаар сарын 9-нд Бродвейн “Мартин Бек”театрт нээлтээ хийсэн бөгөөд, 1947 оны 3 дугаар сарын 15-нд хаагдахаасаа өмнө 136 удаа тоглогдсон. Дараа нь олон удаа дэлгэцийн бүтээл болгон өөрчилсөн. Энэхүү бүтээл нь нэгэн архинд донтогсодын тухай гардаг ба тэд нэгэн баарны( уушын газар) дээд талын хямдхан байранд хамтдаа амьдардаг бөгөөд, тэднээс нэг нь архинаас гарч “амжилттай”, эрүүл саруул байхыг сонгох үед цаашид юу тохиолдох талаар өгүүлдэг.
“Нью-Йорк Таймс” театрын шүүмжлэгч “Brooks Atkinson”, 1960 онд “Сиднэй Лумит”-н телевизийн нэвтрүүлэгт “The Iceman Cometh” хэмээн нэрлэгддэг телевизын уран бүтээлийн эхэнд, үүнийг “Харгис хатуу бөгөөд хэрцгий жүжиг… . Энэ бол Америкийн хамгийн гайхалтай жүжгүүдийн нэг" хэмээсэн байдаг бөгөөд ,” Бродвей”-д нээлтээ хийснээс хойш 14 жилийн дараа энэхүү жүжиг нь холимог шүүмжүүд хүлээн авсан. Олон жилийн дараа буюу 1998 оны Лондоны продакшн болох “Kevin Spacey”-н “ Hickey”-ийн гол дүрд тоглосон хувилбарт үндэслэн, 1999 онд Бродвейн дахин сэргээсэн тоглолт “Брукс Аткинсон” - театрт тавигдсан юм.