The MongolZ
| Богино нэр | TMZ, MGLZ |
|---|---|
| Байгуулагдсан | 2013 оны 08-р сарын 20 |
| Бааз | Улаанбаатар, Монгол |
| Өнгө | |
| CEO | kaz (Энхбаярын Билгүүнбат) |
| Ахлах дасгалжуулагч | maaRaa (Баянбатын Эрдэнэдалай) |
| Менежер | Winter |
| Ахмад | bLitz (Бямбасүрэнгийн Гарьдмагнай) |
| Divisions | Counter-Strike 2 Mobile Legends: Bang Bang Дота 2 Valorant (татан буугдсан) |
| Гол ивээн тэтгэгч | 1xBet |
| Вэб сайт | www |
The MongolZ нь Монголын цахим спортын баг. Одоогоор Counter-Strike баг байгаа бөгөөд 2013-аас 2018 оны хооронд Dota 2 тоглоомын багтай байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]The MongolZ цахим спортын баг нь 2013 оны 8-р сарын 20-нд байгуулагдсан. The Mongolz багийг Лхагвасүрэнгийн Түвшинбилэг 2013 оны наймдугаар сард үүсгэн байгуулж, сүүлдээ Хятадын нэгэн байгууллагад зарагдсан.
Dota 2
[засварлах | кодоор засварлах]2014 оны 2-р сарын 1-нд 976, Storm, Masquerade, SANKE, jees-ээс бүрдсэн Dota 2-ын тоглогчид EIZO Cup №11 тэмцээнд оролцов.
2017 онд Монголчууд "Infinite Sky League" тэмцээнд 9-12 дугаар байр эзэлж шагнал гэж 500 ам.доллар авч байсан. Удалгүй тэр жилдээ баг нь тарсан. 3 жилийн хугацаанд нийт олсон тэмцээний шагнал нь ойролцоогоор 2000 доллар байв.
Counter-Strike
[засварлах | кодоор засварлах]2015-2018
[засварлах | кодоор засварлах]2015 онд CS:GO zilkenberg, maaRaa, fRost, nuka, болон tsogoo нар ESL One: Cologne 2015 тэмцээнд оролцох эрх авахын төлөөх Азийн сонгон шалгаруулалтад оролцож 7-8-р байр эзэлсэн.
2016 онд IEM Taipei-д тэргүүлж MLG Columbus Major 2016-д оролцох эрхээ авсан ч визний асуудлаас болоод оролцож чадаагүй юм.
2019
[засварлах | кодоор засварлах]The MongolZ 5-р сарын 5-нд Machinegun, maaRaa, neuz, temk4wow, Annihilation-тай StarLadder Berlin Major 2019 тэмцээний сонгон шалгаруулалтад оролцсон ч тоглогчид насанд хүрээгүй тул баг хасагдсан.
2025
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Техас мужийн Остин хотод болсон Counter-Strike Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэлсэн нь Ази тивд ийм амжилт гаргасан анхны баг болов.
Малта улсад болсон BLAST Bounty Fall 2025 тэмцээнд 2-р байр эзэлсэн.
Саудын Араб улсад 2024 оноос хойш жил болгон зохиогдож ирсэн Esports World Cup тэмцээний Counter-Strike 2 төрөлд орж 1-р байр эзэлж сүүлийн 15 жилд анх удаагаа Ази Тивийн баг S-Tier тэмцээний аварга болов.
Багийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]| Тоглодог нэр | Жинхэнэ нэр | Байрлал | Багт элссэн | ||
|---|---|---|---|---|---|
| Одоогийн бүрэлдэхүүн[1] | |||||
| bLitz | Бямбасүрэнгийн Гарьдмагнай | Ахлагч | 2023 оны 4 сарын 3 | ||
| Techno4K | Мөнхболдын Содбаяр | Rifler | 2023 оны 4 сарын 3 | ||
| 910 | Банзрагчийн Өсөхбаяр | Мэргэн буудагч | 2023 оны 5 сарын 31 | ||
| mzinho | Батболдын Аюуш | Rifler | 2023 оны 5 сарын 31 | ||
| cobrazera | Ууганбаярын Анарбилэг | 2026 оны 1 сарын 1[2] | |||
| Senzu | Мөнхболдын Азбаяр | Rifler | 2023 оны 9 сарын 7 - 2025 оны 10 сарын 24 (Сэлгээнд суусан) | ||
| Дасгалжуулагч | |||||
| maaRaa | Баянбатын Эрдэнэдалай | 2023 оны 4 сарын 3 | |||
Хуучин бүрэлдэхүүнд байсан гишүүд
[засварлах | кодоор засварлах]| Тоглодог нэр | Жинхэнэ нэр | Багт тоглосон хугацаа |
|---|---|---|
| maaRaa | Баянбатын Эрдэнэдалай | 2015 онд |
| fRost | Алтангэрэлийн Одбаяр | |
| ncl | Батсүхийн Болд | 2015-2016 |
| Otgoo | Ганзоригийн Отгонжаргал | |
| kabal | Батбаярын Бат-Энх | 2016 |
| maaRaa | Баянбатын Эрдэнэдалай | 2016 онд дасгалжуулагчаар |
| Machinegun | Лхагвын Энхтайван | 2015-2016 |
| element | Тэнгисийн Эрдэнэцогт | |
| Zilkenberg | Баттулгын Тэмүүлэн | 2015-2016 |
| dobu | Батболдын Ган-Эрдэнэ | |
| kabal | Батбаярын Бат-Энх | 2016-2017 |
| Zilkenberg | Баттулгын Тэмүүлэн | 2017 |
| Noks | Эрдэнэболдын Ганбилэг | |
| maaRaa | Баянбатын Эрдэнэдалай | 2016—2017 түр орлогчоор |
| cTrl/controlez | Баасанжаргалын Өнөдэлгэр | |
| Machinegun | Лхагвын Энхтайван | 2016-2018 |
| cazze | Нямдоржийн Тэлмэн | |
| maaRaa | Баянбатын Эрдэнэдалай | 2017—2018 онд дасгалжуулагчаар |
| hang4u | Мөнхийн Хангай | |
| temk4wow | Бямбасүрэнгийн Тэмүүлэн | |
| BestronG | Арцэдийн Хурц | |
| neuz | Ням-Отгоны Ууганбаяр | 2018 |
| nin9 | Гантулгын Есөнтөмөр | |
| maaRaa | Баянбатын Эрдэнэдалай | 2018 |
| ncl | Батсүхийн Болд | 2016-2018 |
| Tsogoo | Машбатын Цог | 2015-2018 |
| Annihilation | Нямдоржийн Төвшинтөгс | |
| temk4wow | Бямбасүрэнгийн Тэмүүлэн | |
| neuz | Ням-Отгоны Ууганбаяр | 2019 |
| maaRaa | Баянбатын Эрдэнэдалай | 2019 |
| Machinegun | Лхагвын Энхтайван | 2019 |
| Machinegun | Лхагвын Энхтайван | 2022 |
| Noks | Эрдэнэболдын Ганбилэг | Дасгалжуулагч |
| starDUST | Эрдэнэбаярын Тэмүүлэн | |
| MagnumZ | Хүрэлхүүгийн Тэлмэн | |
| mzinho | Батболдын Аюуш | 2022 онд туршилтаар |
| PRISM | Тулгын Ирмүүн | Ахлагч |
| Senzu | Мөнхболдын Азбаяр | 2023 |
| yAmi | Оюунбилэгийн Ялалт | |
| Tsogoo | Машбатын Цог | 2022 |
| ncl | Батсүхийн Болд | Ахлагч, 2022 |
| Bart4k | Батболдын Баатархүү | |
| ANNIHILATION | Нямдоржийн Төвшинтөгс | |
| hasteka | Баярмаагийн Чингүүн | |
| Controlez | Баасанжаргалын Өнөдэлгэр | 2025 оны 10 сарын 24 - 2025 оны 12 сарын 27[3] |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The MongolZ team overview". HLTV.org (Англи хэлээр).
- ↑ "cobrazera joins The MongolZ". HLTV.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-07.
- ↑ "controlez departs The MongolZ". HLTV.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-07.