Jump to content

The New Yorker

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

The New Yorker нь сэтгүүл зүй, үзэл бодол, шүүмж, эсээ, уран зохиол, хошин зохиол, хүүхэлдэйн кино, шүлэг зэргийг багтаасан Америкийн сэтгүүл юм. 1925 оны 2 сарын 21-нд Харолд Росс болон түүний эхнэр, New York Times сэтгүүлийн сэтгүүлч Жэйн Грант нар тус сэтгүүлийг үүсгэн байгуулсан. Бизнес эрхлэгч Раул Х.Флэйшмэний хамт F-R Паблишинг компаниа байгуулж Манхаттанд сэтгүүлийн анхны оффисоо нээжээ. Росс 1951 оныг хүртэл буюу өөд болтлоо сэтгүүлийн өнгө төрх, стандартыг тодорхойлж редактороор ажилласан. New Yorker сэтгүүлийн баримт нягтлах ажиллагаа нь нарийн нягт, алдартай бөгөөд паблишинг салбартаа үүгээрээ хүндлэгддэг.

Хэдий өдөрлөг, арга хэмжээний жагсаалт болоод шүүмж нь дийлэнхдээ Нью Йорк хотын соёлтой холбоотой байдаг ч гэсэн тус сэтгүүл маш чухал эсээнүүдийг хэвлэдэг, уламжлалт бус урт хэвлэлүүд, олны хүндлэлийг хүлээсэн уран зохиол, үндэсний болон олон улсын уншигчдад таалагдсан хошин мэдрэмж, Трумэн Капот, Владимир Набоков, Алис Мунро зэрэг зохиолчдын ажлыг хэвлэдэг зэргээрээ их нэр хүндтэй. 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үед сэтгүүл дижитал эрин зуунтай хөл нийлүүлэн уламжлалт цаасан хэвлэлээ гаргахын хажуугаар интернетэд архивуудаа байршуулж, цахим хувилбараа гаргасан. 1998 оноос хойш Дэвид Рэмник New Yorker сэтгүүлийн редактороор ажиллаж байна. 2004 оноос хойш New Yorker сэтгүүл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэмжлэг үзүүлж өөрсдийн дэмжиж буй нэр дэвшигчийн талаар мэдээлэл бэлтгэн хэвлэх болжээ.

 Commons: The New Yorker – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.