The World Factbook

Дэлхийн баримтуудын ном буюу The World Factbook (АНУ-ын Тагнуулын төв газрын дэлхийн улс орнуудын лавлах юм. англи. The World Factbook) —Дэлхийн улс орнуудын тухай баримтуудын цуглуулга болох лавлах юм. АНУ-ын Засгийн газрын хэрэгцээнд зориулж Тагнуулын Төв Газраас эмхэтгэж, тогтмол шинэчилдэг лавлах юм. Лавлах нь цахим хуудас хэлбэрээр байдаг бөгөөд долоо хоног бүр хэсэгчлэн шинэчлэгддэг байна. Үүнийг өөрөө тусдаа ашиглахын тулд татаж авах боломжтой ажээ. Энэ нь АНУ-ын хүлээн зөвшөөрсөн улсууд, хараат нутаг дэвсгэрүүд болон дэлхийн бусад улс орнуудыг оролцуулан 267 олон улсын байгууллага зэргийн тус бүрийн хүн ам зүйн, газарзүйн, харилцаа холбооны, засгийн газрын, эдийн засгийн болон цэргийн мэдээллийг хоёроос гурван хуудаст хураангуйсан байдаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн баримтын номыг АНУ-ын Тагнуулын төв газар анх Үндэсний Тагнуулын Тайлангийн хэсгүүдийг нэгтгэн дүгнэж, тогтмол шинэчлэх зорилгоор бүтээсэн. Анхны хэвлэмэл лавлах ном 1962 оны 8-р сард хэвлэгдэж, ангилагдсан. 1971 оны 6-р сард Тайлантай холбоогүй тусдаа лавлах ном хэвлэгдсэн. 1973 онд Тайланг гаргах хөтөлбөр зогссон бөгөөд лавлах номыг бие даан хэвлэх ажил үргэлжилсэн. Лавлах ном анх 1975 онд АНУ-ын Засгийн газрын Хэвлэлийн Газар худалдаалж эхэлснээр олон нийтэд нээлттэй болсон. Мөн тус агентлаг лавлах номын 1996 оны хэвлэлийг хэвлүүлсэн бөгөөд дараа жил нь дахин хэвлэгдсэн. Онлайн хувилбарыг 1997 оны 6-р сард гаргасан. 2000-2013 оны хэвлэлийг тусгай HTML файл хэлбэрээр (тусдаа файл болон бүрэн хувилбарыг хоёуланг нь татаж авах боломжтой - сүүлийнх нь лавлах номын офлайн хуулбар болж үйлчилдэг).
2008 онд ТТГ уг номыг хэвлэхээр төлөвлөөгүй бөгөөд оронд нь онлайн хувилбарыг нь шинэчлэхэд анхаарлаа хандуулах болно гэж мэдэгдсэн (ялангуяа долоо хоног бүр танилцуулсан өгөгдлийг шинэчлэх). Хэвлэмэл хувилбарыг хэвлүүлэх ажлыг Засгийн газрын Хэвлэлийн Газарт (Government Printing Office) шилжүүлсэн.
АНУ-ын ТТГ-ын мэдээлснээр энэхүү лавлах ном нь олон нийтийн хүртээл болсон тул тус агентлагаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах иш татах боломжтой ажээ.
Эх сурвалжууд
[засварлах | кодоор засварлах]- АНУ-ын Тагнуулын төв газар;
- Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн Антарктидын Мэдээллийн Хөтөлбөр;
- АНУ-ын Худалдааны Яамны Хүн амын тооллогын товчоо;
- АНУ-ын Хөдөлмөрийн Яамны Хөдөлмөрийн Статистикийн Товчоо;
- Үндэсний Антарктидын Хөтөлбөрийн Захирлуудын Зөвлөл;
- АНУ-ын Дотоод хэргийн яамны Батлан хамгаалах тагнуулын агентлаг;
- АНУ-ын Төрийн Департамент;
- АНУ-ын Дотоод хэргийн яамны Загас, зэрлэг ан амьтдын алба;
- АНУ-ын Тээврийн яамны Далайн захиргаа;
- АНУ-ын Батлан хамгаалах яамны Үндэсний газрын зураглалын агентлаг;
- АНУ-ын Батлан хамгаалах яамны Тэнгисийн цэргийн инженерчлэл, барилгын командлал;
- АНУ-ын Дотоод хэргийн яамны Тусгаар тогтнолын асуудал эрхэлсэн газар;
- АНУ-ын Батлан хамгаалах яамны Тэнгисийн цэргийн тагнуулын алба;
- АНУ-ын Дотоод хэргийн яамны Газарзүйн нэршлийн зөвлөл;
- Бусад олон нийтийн болон хувийн эх сурвалжууд.
Албан ёсны цахим хуудас: https://www.cia.gov/the-world-factbook/