Think tank
Think tank буюу бодлогын төв / олон нийтийн бодлого судлалын хүрээлэн- (англи. brain trust, англи. think tank — «бодлын үйлдвэр») нийгмийн бодлого, улс төрийн стратеги, эдийн засаг, цэрэг, технологи, соёл зэрэг шаардлагатай сэдвээр судалгаа, сурталчилгаа явуулдаг байгууллага юм. Ихэнх бодлогын төвүүд нь төрийн бус байгууллагууд байдаг боловч зарим нь засгийн газрын доторх хагас бие даасан агентлагууд бөгөөд зарим нь тодорхой улс төрийн намууд, бизнесүүд эсвэл цэргийнхэнтэй холбоотой байдаг. Бодлогын төвүүд нь ихэвчлэн хувь хүний хандиваар санхүүждэг бөгөөд зарим нь засгийн газраас буцалтгүй тусламж авдаг байна.
Бодлогын төвүүд нь бодлого, нийгмийн тодорхой асуудлаар нийтлэл, судалгаа нийтэлдэг бөгөөд заримдаа Төрийн хууль тогтоомжийн төслийг боловсруулдаг. Энэ мэдээллийг засгийн газар, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгмийн хөдөлгөөнүүд эсвэл бусад сонирхлын бүлгүүд ашигладаг байна. Бодлогын төвүүд нь өндөр эрдэм шинжилгээний эсвэл эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай холбоотой төвүүдээс эхлээд илт үзэл суртлын шинжтэй, тодорхой бодлогыг түлхэн унагаах төвүүд хүртэл янз бүр байдаг бөгөөд судалгааныхаа чанарын хувьд өргөн хүрээг хамардаг юм. Бодлогын төвүүд сүүлийн үед илүү үзэл суртлын чиг баримжаатай байх хандлагатай болсон тал бий.
Орчин үеийн судалгааны төвүүд нь 19-р болон 20-р зууны эхэн үед Их Британид бий болж эхэлсэн бөгөөд үлдсэн ихэнх нь англи хэлээр ярьдаг бусад орнуудад байгуулагдсан. 1945 оноос өмнө тэд аж үйлдвэржилт, хотжилттой холбоотой эдийн засгийн асуудлуудад анхаарлаа хандуулдаг байв. Хүйтэн дайны үеэс Америкийн болон бусад барууны судалгааны төвүүд байгуулагдсан бөгөөд эдгээр нь тэдний Засгийн газрын хүйтэн дайны бодлогыг удирддаг байв. 1991 оноос хойш дэлхийн баруун хэсэгт илүү олон судалгааны төвүүд байгуулагдсан. Өнөөдөр оршин тогтнож буй бүх судалгааны төвүүдийн талаас илүү хувь нь 1980 оноос хойш байгуулагдсан. 2025 оны 10-р сарын байдлаар дэлхий даяар 6500 орчим судалгааны төв буюу Think tank байдаг гэж үздэг.
Гадаадын Think tank буюу бодлогын төвүүд
[засварлах | кодоор засварлах]- Afghanistan Analysts Network
- Centre for Conflict and Peace Studies
- Bangladesh Institute of Development Studies (BIDS)
- Centre for Policy Dialogue (CPD)
- Development Research Center of the State Council /Хятад/,
- Bauhinia Foundation Research Centre
- Business and Professionals Federation of Hong Kong
- Central Policy Unit
- Civic Exchange
- Global Institute for Tomorrow
- HKGolden50
- Hong Kong Christian Industrial Committee
- Hong Kong Democratic Foundation
- Association for Democratic Reforms (ADR)
- Centre for Civil Society (CCS)
- Centre for Development Studies (CDS)
- Centre for Dialogue and Reconciliation (CDR)
- Centre for Land Warfare Studies (CLAWS)
- Centre for Policy Research (CPR)
- Centre for Public Policy Research (CPPR)
- Central Institute for Cotton Research (CICR)
- Shaharit – Creating Common Cause
- Jerusalem Institute for Market Studies (JIMS)
- Reut Institute
- Israel Council on Foreign Relations
- The Jerusalem Center for Public Affairs
- Adva Center
- Israel Democracy Institute
- Korea Development Institute
- National Assembly Budget Office
- The Asan Institute for Policy Studies
- Samsung Economic Research Institute
- Center for Free Enterprise
- Korea International Trade Association
- Asian Development Bank Institute
- Central Research Institute of Electric Power Industry
- Genron NPO
- Global Industrial and Social Progress Research Institute
- Institute for International Monetary Affairs
- Institute of Developing Economies
- Japan Institute for National Fundamentals
- Japan Institute of International Affairs
- The European Values Think-Tank
- The Prague Security Studies Institute (PSSI)
- Terra Nova.
- The German Institute for International and Security Affairs
- Chatham House
- Council on Foreign Relations
- Asia Education Foundation
- Asialink
- The Australia Institute
- Australian Fabian Society
- Australian Institute of International Affairs