Tutormate

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Tutormate зайн сургалтын системийг бүтээсэн баг

Tutormate” нь М-Си-Эс Электроникс компанийн хөгжүүлсэн сургалтын материал, багшийн мэдлэг чадварыг цаг хугацаа, орон зай үл хамааран сургалтад оролцогчид хүргэх, эргээд дүгнэх боломжоор хангах зайн сургалтын систем юм.

Хөгжүүлэлт[засварлах | edit source]

“Tutormate” зайн сургалтын системийг 2011 оны 2 сараас хөгжүүлж эхэлсэн.

Ашиглагдах байгууллага[засварлах | edit source]

Боловсролын салбар, Сургалтын байгууллагууд, Компани /дунд сургууль, сургалтын төв, академи, их дээд сургууль, ААН байгууллага..../ дотоод үйл ажиллагаандаа “Tutormate” системийг ашиглан зайн сургалтыг зохион байгуулах, хичээл явуулах боломжтой.

Системийн хэрэглэгчид[засварлах | edit source]

Сургуулийн хувьд

  • Сургалтын менежер
  • Багш
  • Сурагч
  • Эцэг эх

Байгууллагын хувьд

  • Сургалтын менежер
  • Сургагч багш
  • Сургалтад оролцогч
  • Хүний нөөцийн ажилтан

Бусад Цаашид хэдэн ч түвшин үүсгээд хийгдэх үйлдлүүдийг нь динамикаар тохируулах боломжтой.

Модуль[засварлах | edit source]

Бүртгэл тохиргооны модуль Системийн анхны суурь өгөгдлүүдийн бүртгэлийг хийнэ. Багш болон менежер нь хэрэглэгчдийн бүртгэл, сургалт хичээлүүдийн бүртгэл, мөн сургалт бүрт харгалзах анги курсуудын бүртгэл гэх мэт бүртгэлүүдийг хийнэ.

Сургалт хичээлийн модуль Багш нь сургалтын хөтөлбөр буюу сэдвүүдийг бүртгэнэ. Мөн сургалтын материалуудаа төрөл бүрийн форматаар оруулаад хичээлийн сэдвүүдтэйгээ холбож өгнө. Нэг сэдэв хэдэн ч материал оруулах боломжтой. Суралцагч өөрийн судалж байгаа хичээлд хамаарах сургалтын материалуудыг үзэх, үнэлгээ өгөх, сэтгэгдлээ үлдээх боломжтой.

Гэрийн даалгавар модуль Багш гэрийн даалгаврыг текст байдлаар өгөх ба ямар ч төрлийн файл хавсаргаж болно. Мөн даалгаварын гүйцэтгэлд үнэлгээ тавьж зөвлөгөө үлдээж болно. Суралцагч нь даалгавар болон өөрийн үнэлгээг харах боломжтой.

Тест болон судалгааны модуль Суралцагчийн мэдлэгийг үнэлэх маш том хэрэглүүр болно. Багш асуултуудыг хичээлийн сэдвүүдтэйгээ холбож үүсгэснээр асуултын санг бүрдүүлнэ. Асуултын сангаасаа тестийг гараар болон автоматаар үүсгэж тестийн санг бүрдүүлнэ. Тестийн сангаа дараа нь дахин дахин ашиглах боломжтой. Суралцагч зарлагдсан тестийг заасан хугацааны дотор онлайнаар өгөх ба үнэлгээ нь автоматаар бодогдоно. Тест өгсний дараа өөрийн тестийн дэлгэрэнгүй мэдээллийг харж анализ хийх боломжтой. Мөн хэрэглэгчдээс санал асуулга, судалгааг авах боломжтой.

Community модуль Зарлал болон календариар дамжуулан хэрэглэгчдийн хоорондын харилцааг бий болгоно. Календарт дараах ажлууд нь сар сараар харагдана.

  • Хувийн тэмдэглэл
  • Үйл ажилаагааны хуваарь
  • Гэрийн даалгаврын хугацаа
  • Тестийн дуусах хугацаа

Integration модуль “Tutormate” систем нь “Эрдмийн түлхүүр” ЕБСургууль болон МСҮТөвийн цахим удирдлагын системийн хүрээнд анх хөгжүүлэгдсэн учраас “Эрдмийн түлхүүр” системтэй холбогдож ажиллах бүрэн боломжтой. Дараах мэдээллийг хоорондоо солилцдог.

Эрдмийн түлхүүр Tutormate
  • Хэрэглэгчийн мэдээлэл
  • Хичээлийн мэдээлэл
  • Ангийн мэдээлэл
  • Тестийн дүн
  • Гэрийн даалгаварийн дүн

Системийн боломжууд[засварлах | edit source]

  • Сургалтад оролцогчийн хүсэлтийн хүсэлтийн дагуу курсуудыг үүсгэнэ.
  • Сургалтын материалыг текст, аудио, видео, зураг, документ буюу pdf байдлаар оруулах боломжтой.
  • Сургалтын материалыг нийтэд төрөлтэй тавьснаар системийн бус хэрэглэгчид ч харах боломжтой.
  • Хэрэглэгчид дунд зарлал тараах боломжтой.
  • Календар дээр өөрийн тэмдэглэл болон үйл ажиллагааны мэдээллүүдийг хардаг.
  • Excel-рүү хэрэгтэй мэдээллүүдээ гаргах боломжтой.
  • Асуултын сан, тестийн сан үүсгэснээр дараа нь сангаасаа дахин авч ашиглах боломжтой.
  • Асуултын түвшингээс хамаарч тест бүрт харгалзах оноог уян хатнаар тохируулж өгөх боломжтой.
  • Асуултууд нь нэг сонголттой, олон сонголттой, үнэн худал болон бичих гэсэн төрлүүдтэй.
  • Асуултыг зөвхөн текст бус аудио, видео, зураг хэлбэрээр оруулах боломжтой.
  • Тестийн явцыг realTime байдлаар хянах боломжтой.
  • Тестийн үнэлгээг автоматаар бодож гаргана.
  • Тестийн явцад санамсаргүй байдлаар програм хаагдах, компьютер унтрах, сүлжээ тасрах үед суралцагчийн бөглөсөн хариултууд нь хадгалагдаж үлддэг.

Холбоосууд[засварлах | edit source]