VIII Луи
Харагдац

"Арслан" хочит VIII Луи (франц. Louis VIII le Lion, 1187 оны 9-р сарын 5 — 1226 оны 11-р сарын 8) — 1223—1226 онуудад 3 жил Францын хаан ширээнд суусан.
Луи бол Филип Август ба түүний анхны эхнэр Изабелла де Эно нарын цорын ганц хүү байсан тул хаан ширээнд суух хувь заяатай байв. Ханхүүгийн биеийн байдал тааруу байсан бөгөөд 1191 онд халууран дэмийрч нас барах шахсан. Тэрээр өөрийн үеэл Артур Бриттанийн хамт Турнегийн Бишоп Стефаны удирдлага дор сурч байжээ.
1200 онд 13 настай ханхүүг 12 настай Кастилийн Бланштай гэрлүүлжээ.