Jump to content

VIII Шарль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(VIII Шарль (Францын хаан)-с чиглүүлэгдэв)
VIII Шарль хаан

VIII Шарль (франц. Charles VIII, "Эелдэг" гэгддэг, франц. l’Affable; 1470 оны 6-р сарын 30-нд Амбуаз хотод төрж, 1498 оны 4-р сарын 7-нд Амбуаз хотод нас барсан) — 1483 оноос Валуа угсааны Францын хаан. Эцэг XI Луи хаанаас хаан ширээг 13 настайдаа залгамжилж авсан.

Шарль Францын Амбуаз хотод төрсөн, XI Луи хаан болон түүний хоёр дахь эхнэр Савойн Шарлотта нарын амьд үлдсэн цорын ганц хүү байжээ. Шарль 1483 оны 8-р сарын 30-нд 13 настайдаа хаан ширээнд албан ёсоор суусан. Түүний биеийн байдал тааруу байсан бөгөөд XI Луи хааны хүсэлтийн дагуу насанд хүртэл нь эрх мэдлийг гүйцэтгэхээр Шарлийн эгч Анн де Бөжиё (франц. Anne de Beaujeu)-д шилжүүлэн өгсөн ажээ. Анн 1491 он хүртэл нөхөр Бурбоны II Пьерийн хамт тус улсыг захирагч байв. VIII Шарлийн хаанчлалын эхэн үед засгийн газар дунд зэргийн шинэчлэлийн бодлого баримталж, 1484 онд Ерөнхий захиргааг хуралдуулж, шинэчлэлийн хөтөлбөрийг батласан боловч энэ хөтөлбөр хэрэгжээгүй ажээ.

VIII Шарлийн богино хугацааны хаанчлал нь тухайн үеийнхнээс нэлээд зөрчилтэй боловч ерөнхийдөө тийм ч таатай бус үнэлгээ авсан юм. Түүнийг нэг талаас амбицтай улс төрч, хутган үймүүлэх бодлого явуулдаг, нөгөө талаас 768-874 онд франкуудын хаан байсан Агуу Шарль хааны баатруудыг шүтэн бишрэгч гэж үздэг байв.

1498 оны 4-р сарын 7-нд Шарль хаан Амбуаз хотод нас барсан.

VIII Шарль хаан, эхнэр Бретанийн Анна (франц. Anne de Bretagne) нарын гурван хүү бүгд нялхдаа нас барж, ойр дотны хүмүүс дотор эрэгтэй залгамжлагч байгаагүй тул "Салисын хууль" буюу хаан ширээг залгамжлах тухай хуулийн дагуу хаан ширээг V Шарлийн ач хүү Орлеаны Гүн XII Луи залгамжлан суусан байна.