VII Клеопатра

Клеопатра VII 69МТӨ–30МТӨ

Клеопатра VII — птоломейн угсааны Египетийн эцсийн хатан. Клеопатра Птолемей XII хааны хоёр дахь охин байлаа. Түүний эцэг МЭ 51 онд нас нөхцжээ. Ингээд 18 настай Клеопатра 15 настай дүү Птолемей XIII-ын хамтаар хаан ширээг залгамжлах байлаа. Цөөн хэдэн жилийн дараа түүний дүүг дэмжигчид Клеопатраг суудлаас нь буулгасан байна. Гэвч дараа нь Ромын захирагч Юлий Цезарь түүнд хаан ширээндээ буцаж суухад нь тусалжээ. Ромтой хийсэн аян дайнд ялагдал хүлээж, Октавианы арми Египетэд орж ирсний дараахан тэрээр амиа егүүтгэсэн билээ.